Өвөрмөц, урьд нь хэзээ ч бүртгэгдэж, олдож байгаагүй үлэг гүрвэлийн сарвуу хэсэг Монголын говиос олджээ. Энэ тухай бичсэн нийтлэлт уг сарвууг яг л "Хайчин гарт Эдвард"-ынхтай төстэй гэв. Уг судалгааг Канадын Калгаригийн их сургуулийн дэд профессор, палеонтологич Дарла Зеленицки удирдсан байна.
Палеонтологичид Монголын говиос олдсон уг олдврын бүрхүүл "арьс" бараг л бүрэн бүтэн байгаа нь судлахад дөхөм, өвөрмөц гэцгээж байна. Үлэг гүрвэлийн уг хумс хүнийхтэй ижил бүтэцтэйгээс гадна, хумс нь сарвууны яснаас хамаагүй урт, том ажээ. Энэ нь ийм байдлаар бүрэн хадгалагдан үлдсэн хамгийн том хумс гэж судлаачид хэлж байна.
Үлэг гүрвэлийг Монголын палеонтологич Хишигжавын Цогтбаатарын дурсгалд зориулан "Дуоничус Цогтбаатар" хэмээн нэрлэсэн байна. "Duonychus" овгийн нэр нь грек хэлээр хоёр хумс гэсэн утгатай.
Дуоничус Цогтбаатар нь Тиранозавр батаар багтдаг тероподын овгийн нэг хэсэг болох теризинозаврын төрөл зүйл байж болох гэнэ. Теризинозаврууд нь өвсөн идэштэн гэгддэг ч үарим судалгаагаа мах ч бас иддэг байсан гэлцдэг.
Шинээр бүртгэгдсэн уг үлэг гүрвэлийн өндөр нь 3 метр орчим байсан бөгөөд 573 фунт (260 кг) жинтэй байсан гэж таамаглаж байна. Судалгаанаас үзэхэд, уг үлэг гүрвэл муруй хумсаа ургамалд хүрэх, зулгаах, тастах зорилгоор ашигладаг байсан байж болзошгүй. Хумсных нь урт ойролцоогоор 10 см диаметртэй ургамалд тохирохоор гэжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)