Зохиогчоос:
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ойг 2012 оны 12-р сард тэмдэглэж байна. Миний бие тэрхүү ойд хувь нэмрээ оруулах сэтгэлийн их өртэй нэгэн бөгөөд үүний тул түүний амьд ахуйд нь 1986 онд бичиж хэвлүүлж байсан “Данзангаас Дэнзэн хүртэл” өгүүлэл, түүний дараа 1989 онд бичсэн “Төрд хэрэгтэй зайран” тэмдэглэл болон энэхүү 100 жилийн ойд зориулсан “Жигтэй, жоготтой жинхэнэ харц” сэтгэл зүйн хөрөгийг Та бүхэнд цувралаар толилуулж байна. Олон жилийн өмнө бичсэн өгүүлэлд давхардсан, бүдгэрсэн зүйл байх авч найруулгын яль шальхан зүйлд гар хүрч тэр хэвээр нь толилуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хурга ишиг хариулж явсан бага насандаа бор гөрөөсний шаант чөмгөөр хийсэн гурван нүхтэй цоор хөгжимд ардын дуу тоглож сурчээ. Цоорын уяхан аялгуунд цэцгийн үнэрт салхи сэвэлзэж хурга ишиг тавтайяа идээшлэх нь бяцхан хүүд нэн таатай. Энэ нь байгаль, хүн, урлагийн харилцан шүтэлцээг ухааран ойлгохын эхлэл байсан аж. Монгол ардын хувьсгалтай Д.Чимэд-Осор есөн настайдаа золгож Баянбайшир уулын хошууны Мандалын танхимд бичиг үсэг заалган эрдэм боловсролын үрийг амсаж эхэлсэн юм.
Тэрээр хорин нэгэн нас хүртлээ хоршооны манаач, хошуу тамгын газарт хуяг зэрэг ажил хийж байхдаа хүний амьдралын эрт эдүгээгийн байдал, утга учрыг эргэцүүлэн бодож, болж буй үйл явдлыг сониучирхан ажиглаж явсан бол ардын цэрэгт татагдан ирж алба хаах болсон үеэсээ шинэ цагийн их үйлсийн мөн чанарыг танин мэдэж түүнд чин сэтгэлээсээ хүчин зүтгэх болжээ. Цэргийн алба хааж байхдаа Ши. Аюушийн “Амьд сонин” жүжгийн цоморлигийг анх үзсэнээс хойш ший жүжгийг гүнээ бишрэх болов. Багаасаа дуу хууранд талтай, элдвийг элэглэн дуурайх дуртай байсан түүнд театрын урлаг онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна.
Д.Чимэд-Осор ямагт шинэ сэргэг зүйл рүү тэмүүлдэг, юмыг гярхай ажигладаг чанар, бичиг үсгийн чадвар, сэргэлэн ой, бүтээлч сэтгэлгээгээрээ үеийн цэргүүдээсээ ялгарч байв. Тиймээс ч уран сайханчдын дугуйланд идэвхтэй хичээллэж байлаа. Энэ оргилуун хүслээрээ “Алсын зам” зохиол бичиж Монгол ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Уран сайхны улс төрийн зөвлөлөөс зарласан уран зохиол, яруу найруулгын анхдугаар уралдаанд оролцож III байр эзлэн “Уран зохиолч” цол хүртжээ. Чухам энэ нь уран бүтээлийн алсын замын ган дөрөөнд дусаасан цагаан сүүний дусал, урам хайрлаж авъяасын гал бадраасан анхны цол, анхны шагнал байлаа. Тиймээс халагдсан цэргүүд нутаг руугаа, харин Д.Чимэд-Осор театр руу тэмүүлжээ. Улсын төв театрт дагалдан жүжигчин болж удалгүй жинхэлсэн юм. Энэ бол 1936 он билээ.
Д.Чимэд-Осорын уран бүтээлийн эхэн үед “Сүрэг чоно” жүжгийн Данзангийн дүр тэмдэглэлтэй юм. Учир нь Д.Намдагийн энэ жүжиг тухайн үеийн хэрэг явдалд тулгуурлан дайн энхийн асуудлыг хурцаар хөндөж уран сайхны шинэ арга барилыг театрын урлагт авчирсанаараа 1930-аад оны оргил бүтээл болсон юм. Үнэндээ ч энэ шинэчлэгч хандлагын үүднээс “Сүрэг чоно” жүжиг жүжигчдийн уран чадварыг дээшлүүлэх том сургууль болсон гэж хэлж болох юм. Энэ нь Д.Чимэд-Осорын бүтээсэн Данзангийн дүрд тод томруун илэрсэн билээ.
Нэг талаас сайхан сэтгэлийн илрэл болсон итгэмтгий гэнэн хонгор зан, нөгөө талаас гүехэн сэтгэлгээ, хөнгөн явдал нь Данзангийн дүрийн дотоод зөрчлийн үндэс болж байна. Д.Чимэд-Осор энэ шугамыг барьж жүжиглэн Данзангийн сургамжтай амьд дүрийг бүтээснээрээ тэр үеийн хүмүүсийн улс төрийн ухамсар, сонор сэрэмжийг дээшлүүлэхэд үлэмж тус хүргэсэн юм. “Чимэд-Осор театрт саяхан орсон шинэ жүжигчин байж. Гэтэл тэр жүжгийн гол баатар Данзангийн дүрд тоглоод өөрийгөө хичнээн авьяас билэгтэй, хүчтэй жүжигчин болохоо харуулжээ” гэж зохиолч Б.Бааст бичсэн бол театр судлагч С.Дашдондог “Сэтгэлийн их үйлчлэл бүхий хүчит, томруун дүр” болсон гэж үнэлсэн байна.
Театрын тайзнаа Ши.Аюушийн “Яг 18” жүжгийн Ойдовын дүрд тоглож уран бүтээлийн намтраа эхэлсэн энэ жүжигчин К.Гольдоны “Хоёр эзний нэг зарц”, Лопе де Вегагийн “Хонины булаг” жүжигт тоглож нүүр хагарч зүс тодорсон нь Данзангийн дүр бүтээх угтвар нөхцөл болсон юм. Гадаад орчинтойгоо харилцах харилцаан дээр илэрч буй дотоод сэтгэлгээний логик холбоог хүчтэй илэрхийлэх замаар Данзангийн дүрийн мөн чанарыг сэтгэлд хоногштол дүрслэн гаргасан энэ туршлага нь Д.Чимэд-Осорын уран бүтээлийн цаашдын бүтээлд өвлөгдөж баяжин хөгжсөн билээ. “Сүрэг чоно” жүжгийн Данзангийн дүрийг онцлохын учир үүнд оршино.
Д.Чимэд-Осорын бүтээсэн дүрийг ажиглахад эерэг ба эсрэг, гол ба туслах, инээдэмт ба эмгэнэлт ямар ч дүрд чадварлаг тоглодог нь үнэхээр олон талын авьяаслаг жүжигчин болохыг илтгэнэ. Үүнийг театрын тайзнаа тоглосон 80 шахам дүрээс харж болох юм. Эерэг талын баатруудаас Ши.Аюушийн “Яг 18” (1937) жүжгийн Ойдов, Э.Оюуны “Гайхамшигт лимбэ” (1940) жүжгийн Нарангэрэл, Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын “Цогийн идэр нас” (1944) жүжгийн Дамдинов, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” (1959) жүжгийн Шукарь зэргийг Д.Намдагийн “Сүрэг чоно” (1938) жүжгийн Данзангийн дүр дээр нэмэх хэрэгтэй. Д.Чимэд-Осорын бүтээсэн эдгээр дүр нь тэр үед дэлгэр байсан гоёчлох, бүдүүвчлэх хандлагаас ангид бөгөөд тухайн баатрын сэтгэл санааны дотоод зөрчлийг илчилж хүнч чанар, сайхан сэтгэл, үнэн шударга үйлс ялан дийлж байгааг үзүүлснээрээ нэгдмэл юм. Тэгэхдээ дүр болгонд өвөрмөц онцлог бий. Жишээ нь, Нарангэрэлийн ардын билиг зүйн шинж, Дамдинов багшийн дөлгөөн чанар, өвгөн Шукарийн жирийн тариачны бодьгал сэтгэлгээ, Ойдовын харанхуйгаас гэгээнд тэмүүлсэн сэтгэл, Данзангийн сургамжит ухаарал зэрэг нь дахин давтагдашгүйгээр тод дүрслэгдсэн юм.
“Жүжигчин хүн өөрийнхөө ролийн дотор хэдий чинээ нэвтрэн орж нарийн нямбайгаар судалж ролийнхоо харилцаа, зан байдал зэргийг бүрэн гүйцэд олж чадвал сая роль нь амьд хүн болж чадна” гэж Д.Чимэд-Осор бичиж байлаа. Үнэхээр түүний бүтээсэн дүр үнэмшилтэй, амьд болдогийн нууц нь дүрийнхээ судалгааг иж бүрэн хийдэгтэй шууд холбоотой юм. Энэ нь эсрэг талын дүрүүдээс нэлээд тодорхой харагддаг.
Д.Чимэд-Осорын театрын тайзнаа 24 жил ажиллахдаа бүтээсэн эсрэг талын олон арван дүрээс Э.Оюун нарын зохиол “Талын баатар” (1943) жүжгийн Чогдон хувилгаан, К.Симоновын “Орос хүмүүс” (1942) жүжгийн фашист хурандаа Розенберг хоёр содон билээ. “Авьяаст залуу жүжигчин Чимэд-Осор маш харгис санаатай, гоёч сэтгэлтэй, эзэрхэг хувилгаан Чогдоны дүрийг тун нарийн боловсруулан бодож, тоотой цөөхөн хөдөлгөөнөөр ихэд яруу тодорхойгоор нэвтрүүлэн үзүүлэв. Юмыг дэндүүлдэггүй, хэрийг сайхан тааруулж чаддаг авьяаст тэр жүжигчин Чогдон ламыг дүрслэн ангийн чанар ясыг нь үзүүлэхдээ их чадамгай тогложээ. Хуучин монголын шарын шашны том лам нарын байдал үнэхээр иймэрхүү байсан билээ” гэж уг жүжгийн анхны тоглолтод зориулсан шүүмждээ Б.Ринчен тэмдэглэсэн байдаг. Энэ бол тухайн цаг үеийн үнэлэлт, дүгнэлт юм. Розенбергийн дүрийн тухайд театр судлагч С.Дашдондог бичихдээ “Чимэд-Осорын бий болгосон энэ дүр зөвхөн түүний уран бүтээлийн түүхэнд төдийгүй монголын театрын түүхэнд тэмдэглэгдэх томруун дүр болсон” гэжээ.
Д.Чимэд-Осор далд муу санааг нь халхавчилсан хуурамч багийг хуу татан авч Чогдонгийн дүрийг нээн харуулсан бол Розенбергийн харгис шинжийг эхнээс нь шууд илчлэн үзүүлж түүнээ лавшруулсаар туйлд хүргэсэн нь уран чадварын томоохон ололт болсон юм. “Чогдон хувилгаан бол таягнаасаа сэлэм гаргаж ирдэг харгис шунахай, үнэг шиг зальтай этгээд билээ. Энэ хүнийг (дүрийг) би хичнээн тодорхой гаргаж чадна, лам хувраг, хар шар феодалын жинхэнэ дүр төрхийг олон түмэнд харуулж, жигшүүлж чадах байлаа” гэж жүжигчин маань сэтгэгдлээ бичсэн байна. Үнэхээр дайсны хорон муу санаа, жигшүүрт дүр төрхийг сэтгэл хэртхийтэл дүрслэн үзүүлэх нь нэн чухал байсан бөгөөд энэ нь тухайн үеийн хүн ардад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд багагүй нөлөөтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Ийнхүү театрын урлагийг хөгжүүлэх үйлст гарамгай гавьяа байгуулсаны учир 1945 онд Д. Чимэд-Осор БНМАУ-ын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Д.Намдагийн “Сүрэг чоно” жүжгийн Данзангийн дүр түүнийг театрын жинхэнэ уран бүтээлч болохын эхлэл байсан бол уг жүжгээр хийсэн уран сайхны богино хэмжээний кино дэлгэцийн урлагт дүр бүтээхийн анхны шавыг тавьснаараа азтай тохиолдол болсон юм. Д.Чимэд-Осор театр, киноны урлагт нэрт зүтгэлтэн болтлоо өсөхөд Данзангийн дүр ийнхүү анхны хүчтэй нөлөө үзүүлсэн нь санамсаргүй зүйл биш байлаа.
“Монгол кино” үйлдвэрт 1960 оноос эдүгээ хүртэл ажилласан Д.Чимэд-Осорын уран бүтээл олон талтай юм. Үүнд нэрт кино жүжигчин, авьяаслаг найруулагч, туршлагатай кино зохиолч болсон тэр бүтээлч эрлийг нь хэлж байна. Хэдийгээр тухайн уран бүтээлч ийнхүү олон төрөлд хүчээ сорьж амжилт олсон боловч тэр дундаас кино жүжигчний хөдөлмөр нь бусдыгаа тодорхойлогч шинжтэйг онцлон тэмдэглэвэл зохино. Учир нь кино найруулагч, кино зохиолч зэрэг нь нэрт кино жүжигчин болох нөхцөлийг бүрдүүлэх буюу өсөлтийн үе шат болсон юм.
“Жүжигчин жинхэнэ ролийг бүтээн төрүүлэгч эх нь байх ёстой” гэж бүр дөчөөд оны дунд үед тэрээр бичиж байлаа. Чухам ийм халуун сэтгэлээр туурвин бүтээсэн Д.Мягмарын “Хүний сайхан сэтгэл” (1980) киноны усчин Дэнзэн, Л.Ванганы “Өглөө” (1968) киноны Дуйнхар зайран, Б.Ринчен, Ю.Тарич нарын “Цогт тайж” (1945) киноны цэцэрлэгч өвгөн, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир“ (1971) киноны эсэргүү хувилгаан, Х.Зандраабайдийн “Хонины найр” (1976) киноны хоньчин Вандан зэрэг дэлгэцийн урлагийн урын санд мөнхөрсөн олон сайхан дүрийг нэрлэж болох байна.
Д.Чимэд-Осор кино дэлгэцнээ 50-иад дүр бүтээсний дотор цөөвтөр гол дүр бий. Киноны үндсэн санаа, гол дүрийг тодотгоход туслах дүр чухал үүрэгтэй нь маргашгүй бөгөөд үүний гоц мастер нь Д.Чимэд-Осор юм. Энэ бол түүний уран бүтээлийн өвөрмөц онцлог билээ. “Өглөө” киноны эхлэл хэсгийг энд эргэн саная. Хир даг болсон шодон буурал гэзэг нь даахирч түмний тоосонд хэдэн давхар хучигдсан үрчлээт царайнд далдын ид шидэнд гүнээ автсан байдал үзтэл илэрхий боловч бас ч сүжиг алдарч яваа болов уу гэмээр хатингар нэгэн бөө цаг төрийн үймээнд сэтгэл жийрхэн тамирдаж, мөнөөх үе залгамжилж ирсэн тал хэнгэрэгээ цоортол дэлдэвч ардын хувьсгалын ялалтын нүргээнд замхарч буй хуучин үзэл санааны төлөөлөл болон Хиагтын нэгэн давчуу гудамжинд үлддэг. Д.Чимэд-Осорын бүтээсэн энэ дүр кинонд хэдхэн удаа цухас гардаг боловч “Хэний ч төлөө хэнгэргээ дэлдсэн ялгаагүй” гэх зайран хувьсгалын явц өрнөх тутам хувьсгалыг талархагч нэгэн болж байна. Энэ бол ардын хувьсгалын ялалтын хувьсгалжуулагч нөлөө, утга учрыг илэрхийлж буй өвөрмөц нэгэн шигтгээ болж чаджээ.
“Ролийн том бага, сайн муу нь үгийн олон цөөн, хөдөлгөөний ил тод, түүний үйлчилж буй үйл хэргийн гол зангилаанд байна” гэж Д.Чимэд-Осорын бичсэн нь бий. “Анхдугаар хичээл” (1939), “Ардын элч” (1959), “Төөрсөөр төрөлдөө” (1966), “Өндөр ээж” (1968), “Улаан дарцаг” (1970), “Солонгын таван өнгө” (1978), “Давааны цаана даваа” (1977), “Хатанбаатар” (1981) зэрэг олон кинонд бүтээсэн туслах дүрүүд нь “Өглөө” киноны Дуйнхар зайран шиг тод дүрслэгдсэн нь “Ролийн зан чанарын ил тод, түүний үйлчилж буй үйл хэргийн гол зангилааг” чадварлаг гаргаж чадсаны үр дүн байлаа. “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөний дүрийн гоо сайхны мэдрэмж, “Тунгалаг Тамир” киноны нэг дүрийн (нугалаатан, нүүдэлчин өвгөн, эсэргүү бослогын толгойлогч) гурван хувилбарын ялгамж нь үнэхээр бишрэм байдаг билээ.
“Хонины найр” киноны Вандан өвгөний дүрийг бүтээхдээ ёгтлол, төлөөллийн аргыг багагүй хэрэглэсэн бол “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн усчинг бодол сэтгэлгээний хүүрнэлд тулгуурлан гүн ухааны аясаар туурвисан нь зөв шийдвэрлэл болжээ. Байгаль, хүн хоёрын шүтэлцээ, усч өвгөний сэтгэлийн тэнхээ, “өтгөсийг үдэж нялхсыг угтах” амьдралын жам тэргүүтнийг шингээж хүний өгөөмөр хайр, тусч сайхан зан чанарыг магтан дуулсан Дэнзэнгийн дүр Д.Чимэд-Осорын уран бүтээлийн томоохон ололт болсон юм. Тиймээс ч энэ дүрээрээ БНМАУ-ын Соёлын яамны шилдэг уран бүтээлийн ээлжит шагнал хүртсэн билээ. Эгзэгтэй хурц ширүүн үйл явдал дунд уянгын санаа шигтгэж эрт эдүгээг харьцуулах буюу усч өвгөний тусч сэтгэлийн оргилуун аяс, зөн мөрөөдлийг энгийн ухаалаг тоглолтоор оновчтой гаргаж утга уянгын дүр бүтээсэн нь уг жүжигчний туршлагын өв сан, уран чадварын сайхан сургууль болсон байна.
Театрын тайзнаа ид гялалзаж явсан 1940-өөд оны үед Д.Чимэд-Осорыг “Юмыг дэндүүлдэггүй, хэрийг сайн тааруулж чаддаг авьяаст жүжигчин” (Б.Ринчен) гэх буюу “Хурц зантай, гэнэ гэнэ огцом сүрхий эргэлт хийдэг, айхавтар түргэн оргилонгуй зантай жүжигчин” (Б.Бааст) хэмээн үнэлэн бичиж байсан бол тоглолтын энэ хоёр үндсэн шугам эдүгээ нэгэн цул болон нэгдэж төлөвшсөн нь Дэнзэнгийн дүрд тод томруун тусгалаа олжээ.
Ийнхүү Д.Намдагийн жүжгийн Данзангаас түүний шавь Д.Мягмарын киноны Дэнзэн хүртэл тайз дэлгэцнээ нэг зуун гуч гаруй дүр бүтээхдээ Д.Чимэд-Осор дагалдан жүжигчнээс БНМАУ-ын Ардын жүжигчин (1981) болтлоо өсч хөгжсөн байна.
Ардын жүжигчин маань энэ хугацаанд Х.Пэрлээ, Д.Ичинхорлоо нартай хамтран “Хатанбаатар Магсаржав” (1942) хөгжимт драмын жүжиг хэд хэдэн нэг бүлэгт жүжиг, үзэгдэл зохиож “Тамирын охин” (1974) кино зохион найруулсаны зэрэгцээ Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” (1961), Д.Намдагийн “Нүгэл буян” (1963), Л.Түдэвийн “Зэрэг нэмэхийн өмнө” (1965) зэрэг хэд хэдэн кино найруулсан юм. Мөн Ё.Гомбодоржтой хамтарч “Жүжигчний ажиллагаа” (1946) гарын авлага ном бичжээ.
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд нийгмийн захиа даалгаврыг ямагт мэдэрч түүнийг биелүүлэх олон талын мэдлэг эзэмшин байнгын бэлтгэлтэй байж өөрийн авьяас билгээ уйгагүй бүтээлч хөдөлмөрөөр тэтгэх нь уран бүтээлч хүний өсч хөгжихийн шимт хөрс болдог нь тодорхой байна. Үүнийг БНМАУ-ын Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын амьдрал, уран бүтээл гэрчлэх бөгөөд тэрээр олон талын авьяас чадвараа гагцхүү жүжигчний урлагт төвлөрүүлж энэ мэргэжилдээ насан туршдаа үнэнчээр үлдсэн билээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ойг 2012 оны 12-р сард тэмдэглэж байна. Миний бие тэрхүү ойд хувь нэмрээ оруулах сэтгэлийн их өртэй нэгэн бөгөөд үүний тул түүний амьд ахуйд нь 1986 онд бичиж хэвлүүлж байсан “Данзангаас Дэнзэн хүртэл” өгүүлэл, түүний дараа 1989 онд бичсэн “Төрд хэрэгтэй зайран” тэмдэглэл болон энэхүү 100 жилийн ойд зориулсан “Жигтэй, жоготтой жинхэнэ харц” сэтгэл зүйн хөрөгийг Та бүхэнд цувралаар толилуулж байна. Олон жилийн өмнө бичсэн өгүүлэлд давхардсан, бүдгэрсэн зүйл байх авч найруулгын яль шальхан зүйлд гар хүрч тэр хэвээр нь толилуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хүндэтгэсэн Ү. Хүрэлбаатар
ДАНЗАНГААС ДЭНЗЭН ХҮРТЭЛ
Монголын кино, театрын нэрт зүтгэлтний нэг нь БНМАУ-ын Ардын жүжигчин Дэндэвийн Чимtд-Осор юм. “Д.Чимэд-Осор бол урлагийн олон талын авьяастай, уран бүтээлийн арга барилаараа дотоод сэтгэлгээ ба дүрслэн бодох ухааныг хослуулан хэрэглэдэг ерөнхийдөө уран сэтгэмж, сэтгэхүйн жүжигчин” гэж театр судлагч С.Дашдондог тэмдэглэжээ. Тэрээр жүжигчний хувьд дүрийнхээ зан чанар, ажил үйлс, хүсэл мөрөөдлийг оновчтой, үнэмшилтэй нээн харуулж чаддаг гүн сэтгэлгээтэй, уян хатан тоглолттой туршлагатай уран бүтээлч, найруулагч, зохиолч билээ.Хурга ишиг хариулж явсан бага насандаа бор гөрөөсний шаант чөмгөөр хийсэн гурван нүхтэй цоор хөгжимд ардын дуу тоглож сурчээ. Цоорын уяхан аялгуунд цэцгийн үнэрт салхи сэвэлзэж хурга ишиг тавтайяа идээшлэх нь бяцхан хүүд нэн таатай. Энэ нь байгаль, хүн, урлагийн харилцан шүтэлцээг ухааран ойлгохын эхлэл байсан аж. Монгол ардын хувьсгалтай Д.Чимэд-Осор есөн настайдаа золгож Баянбайшир уулын хошууны Мандалын танхимд бичиг үсэг заалган эрдэм боловсролын үрийг амсаж эхэлсэн юм.
Тэрээр хорин нэгэн нас хүртлээ хоршооны манаач, хошуу тамгын газарт хуяг зэрэг ажил хийж байхдаа хүний амьдралын эрт эдүгээгийн байдал, утга учрыг эргэцүүлэн бодож, болж буй үйл явдлыг сониучирхан ажиглаж явсан бол ардын цэрэгт татагдан ирж алба хаах болсон үеэсээ шинэ цагийн их үйлсийн мөн чанарыг танин мэдэж түүнд чин сэтгэлээсээ хүчин зүтгэх болжээ. Цэргийн алба хааж байхдаа Ши. Аюушийн “Амьд сонин” жүжгийн цоморлигийг анх үзсэнээс хойш ший жүжгийг гүнээ бишрэх болов. Багаасаа дуу хууранд талтай, элдвийг элэглэн дуурайх дуртай байсан түүнд театрын урлаг онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна.
Д.Чимэд-Осор ямагт шинэ сэргэг зүйл рүү тэмүүлдэг, юмыг гярхай ажигладаг чанар, бичиг үсгийн чадвар, сэргэлэн ой, бүтээлч сэтгэлгээгээрээ үеийн цэргүүдээсээ ялгарч байв. Тиймээс ч уран сайханчдын дугуйланд идэвхтэй хичээллэж байлаа. Энэ оргилуун хүслээрээ “Алсын зам” зохиол бичиж Монгол ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Уран сайхны улс төрийн зөвлөлөөс зарласан уран зохиол, яруу найруулгын анхдугаар уралдаанд оролцож III байр эзлэн “Уран зохиолч” цол хүртжээ. Чухам энэ нь уран бүтээлийн алсын замын ган дөрөөнд дусаасан цагаан сүүний дусал, урам хайрлаж авъяасын гал бадраасан анхны цол, анхны шагнал байлаа. Тиймээс халагдсан цэргүүд нутаг руугаа, харин Д.Чимэд-Осор театр руу тэмүүлжээ. Улсын төв театрт дагалдан жүжигчин болж удалгүй жинхэлсэн юм. Энэ бол 1936 он билээ.
Д.Чимэд-Осорын уран бүтээлийн эхэн үед “Сүрэг чоно” жүжгийн Данзангийн дүр тэмдэглэлтэй юм. Учир нь Д.Намдагийн энэ жүжиг тухайн үеийн хэрэг явдалд тулгуурлан дайн энхийн асуудлыг хурцаар хөндөж уран сайхны шинэ арга барилыг театрын урлагт авчирсанаараа 1930-аад оны оргил бүтээл болсон юм. Үнэндээ ч энэ шинэчлэгч хандлагын үүднээс “Сүрэг чоно” жүжиг жүжигчдийн уран чадварыг дээшлүүлэх том сургууль болсон гэж хэлж болох юм. Энэ нь Д.Чимэд-Осорын бүтээсэн Данзангийн дүрд тод томруун илэрсэн билээ.
Нэг талаас сайхан сэтгэлийн илрэл болсон итгэмтгий гэнэн хонгор зан, нөгөө талаас гүехэн сэтгэлгээ, хөнгөн явдал нь Данзангийн дүрийн дотоод зөрчлийн үндэс болж байна. Д.Чимэд-Осор энэ шугамыг барьж жүжиглэн Данзангийн сургамжтай амьд дүрийг бүтээснээрээ тэр үеийн хүмүүсийн улс төрийн ухамсар, сонор сэрэмжийг дээшлүүлэхэд үлэмж тус хүргэсэн юм. “Чимэд-Осор театрт саяхан орсон шинэ жүжигчин байж. Гэтэл тэр жүжгийн гол баатар Данзангийн дүрд тоглоод өөрийгөө хичнээн авьяас билэгтэй, хүчтэй жүжигчин болохоо харуулжээ” гэж зохиолч Б.Бааст бичсэн бол театр судлагч С.Дашдондог “Сэтгэлийн их үйлчлэл бүхий хүчит, томруун дүр” болсон гэж үнэлсэн байна.
Театрын тайзнаа Ши.Аюушийн “Яг 18” жүжгийн Ойдовын дүрд тоглож уран бүтээлийн намтраа эхэлсэн энэ жүжигчин К.Гольдоны “Хоёр эзний нэг зарц”, Лопе де Вегагийн “Хонины булаг” жүжигт тоглож нүүр хагарч зүс тодорсон нь Данзангийн дүр бүтээх угтвар нөхцөл болсон юм. Гадаад орчинтойгоо харилцах харилцаан дээр илэрч буй дотоод сэтгэлгээний логик холбоог хүчтэй илэрхийлэх замаар Данзангийн дүрийн мөн чанарыг сэтгэлд хоногштол дүрслэн гаргасан энэ туршлага нь Д.Чимэд-Осорын уран бүтээлийн цаашдын бүтээлд өвлөгдөж баяжин хөгжсөн билээ. “Сүрэг чоно” жүжгийн Данзангийн дүрийг онцлохын учир үүнд оршино.
Д.Чимэд-Осорын бүтээсэн дүрийг ажиглахад эерэг ба эсрэг, гол ба туслах, инээдэмт ба эмгэнэлт ямар ч дүрд чадварлаг тоглодог нь үнэхээр олон талын авьяаслаг жүжигчин болохыг илтгэнэ. Үүнийг театрын тайзнаа тоглосон 80 шахам дүрээс харж болох юм. Эерэг талын баатруудаас Ши.Аюушийн “Яг 18” (1937) жүжгийн Ойдов, Э.Оюуны “Гайхамшигт лимбэ” (1940) жүжгийн Нарангэрэл, Ц.Цэдэнжав, Б.Бааст нарын “Цогийн идэр нас” (1944) жүжгийн Дамдинов, М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” (1959) жүжгийн Шукарь зэргийг Д.Намдагийн “Сүрэг чоно” (1938) жүжгийн Данзангийн дүр дээр нэмэх хэрэгтэй. Д.Чимэд-Осорын бүтээсэн эдгээр дүр нь тэр үед дэлгэр байсан гоёчлох, бүдүүвчлэх хандлагаас ангид бөгөөд тухайн баатрын сэтгэл санааны дотоод зөрчлийг илчилж хүнч чанар, сайхан сэтгэл, үнэн шударга үйлс ялан дийлж байгааг үзүүлснээрээ нэгдмэл юм. Тэгэхдээ дүр болгонд өвөрмөц онцлог бий. Жишээ нь, Нарангэрэлийн ардын билиг зүйн шинж, Дамдинов багшийн дөлгөөн чанар, өвгөн Шукарийн жирийн тариачны бодьгал сэтгэлгээ, Ойдовын харанхуйгаас гэгээнд тэмүүлсэн сэтгэл, Данзангийн сургамжит ухаарал зэрэг нь дахин давтагдашгүйгээр тод дүрслэгдсэн юм.
“Жүжигчин хүн өөрийнхөө ролийн дотор хэдий чинээ нэвтрэн орж нарийн нямбайгаар судалж ролийнхоо харилцаа, зан байдал зэргийг бүрэн гүйцэд олж чадвал сая роль нь амьд хүн болж чадна” гэж Д.Чимэд-Осор бичиж байлаа. Үнэхээр түүний бүтээсэн дүр үнэмшилтэй, амьд болдогийн нууц нь дүрийнхээ судалгааг иж бүрэн хийдэгтэй шууд холбоотой юм. Энэ нь эсрэг талын дүрүүдээс нэлээд тодорхой харагддаг.
Д.Чимэд-Осорын театрын тайзнаа 24 жил ажиллахдаа бүтээсэн эсрэг талын олон арван дүрээс Э.Оюун нарын зохиол “Талын баатар” (1943) жүжгийн Чогдон хувилгаан, К.Симоновын “Орос хүмүүс” (1942) жүжгийн фашист хурандаа Розенберг хоёр содон билээ. “Авьяаст залуу жүжигчин Чимэд-Осор маш харгис санаатай, гоёч сэтгэлтэй, эзэрхэг хувилгаан Чогдоны дүрийг тун нарийн боловсруулан бодож, тоотой цөөхөн хөдөлгөөнөөр ихэд яруу тодорхойгоор нэвтрүүлэн үзүүлэв. Юмыг дэндүүлдэггүй, хэрийг сайхан тааруулж чаддаг авьяаст тэр жүжигчин Чогдон ламыг дүрслэн ангийн чанар ясыг нь үзүүлэхдээ их чадамгай тогложээ. Хуучин монголын шарын шашны том лам нарын байдал үнэхээр иймэрхүү байсан билээ” гэж уг жүжгийн анхны тоглолтод зориулсан шүүмждээ Б.Ринчен тэмдэглэсэн байдаг. Энэ бол тухайн цаг үеийн үнэлэлт, дүгнэлт юм. Розенбергийн дүрийн тухайд театр судлагч С.Дашдондог бичихдээ “Чимэд-Осорын бий болгосон энэ дүр зөвхөн түүний уран бүтээлийн түүхэнд төдийгүй монголын театрын түүхэнд тэмдэглэгдэх томруун дүр болсон” гэжээ.
Д.Чимэд-Осор далд муу санааг нь халхавчилсан хуурамч багийг хуу татан авч Чогдонгийн дүрийг нээн харуулсан бол Розенбергийн харгис шинжийг эхнээс нь шууд илчлэн үзүүлж түүнээ лавшруулсаар туйлд хүргэсэн нь уран чадварын томоохон ололт болсон юм. “Чогдон хувилгаан бол таягнаасаа сэлэм гаргаж ирдэг харгис шунахай, үнэг шиг зальтай этгээд билээ. Энэ хүнийг (дүрийг) би хичнээн тодорхой гаргаж чадна, лам хувраг, хар шар феодалын жинхэнэ дүр төрхийг олон түмэнд харуулж, жигшүүлж чадах байлаа” гэж жүжигчин маань сэтгэгдлээ бичсэн байна. Үнэхээр дайсны хорон муу санаа, жигшүүрт дүр төрхийг сэтгэл хэртхийтэл дүрслэн үзүүлэх нь нэн чухал байсан бөгөөд энэ нь тухайн үеийн хүн ардад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд багагүй нөлөөтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Ийнхүү театрын урлагийг хөгжүүлэх үйлст гарамгай гавьяа байгуулсаны учир 1945 онд Д. Чимэд-Осор БНМАУ-ын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. Д.Намдагийн “Сүрэг чоно” жүжгийн Данзангийн дүр түүнийг театрын жинхэнэ уран бүтээлч болохын эхлэл байсан бол уг жүжгээр хийсэн уран сайхны богино хэмжээний кино дэлгэцийн урлагт дүр бүтээхийн анхны шавыг тавьснаараа азтай тохиолдол болсон юм. Д.Чимэд-Осор театр, киноны урлагт нэрт зүтгэлтэн болтлоо өсөхөд Данзангийн дүр ийнхүү анхны хүчтэй нөлөө үзүүлсэн нь санамсаргүй зүйл биш байлаа.
“Монгол кино” үйлдвэрт 1960 оноос эдүгээ хүртэл ажилласан Д.Чимэд-Осорын уран бүтээл олон талтай юм. Үүнд нэрт кино жүжигчин, авьяаслаг найруулагч, туршлагатай кино зохиолч болсон тэр бүтээлч эрлийг нь хэлж байна. Хэдийгээр тухайн уран бүтээлч ийнхүү олон төрөлд хүчээ сорьж амжилт олсон боловч тэр дундаас кино жүжигчний хөдөлмөр нь бусдыгаа тодорхойлогч шинжтэйг онцлон тэмдэглэвэл зохино. Учир нь кино найруулагч, кино зохиолч зэрэг нь нэрт кино жүжигчин болох нөхцөлийг бүрдүүлэх буюу өсөлтийн үе шат болсон юм.
“Жүжигчин жинхэнэ ролийг бүтээн төрүүлэгч эх нь байх ёстой” гэж бүр дөчөөд оны дунд үед тэрээр бичиж байлаа. Чухам ийм халуун сэтгэлээр туурвин бүтээсэн Д.Мягмарын “Хүний сайхан сэтгэл” (1980) киноны усчин Дэнзэн, Л.Ванганы “Өглөө” (1968) киноны Дуйнхар зайран, Б.Ринчен, Ю.Тарич нарын “Цогт тайж” (1945) киноны цэцэрлэгч өвгөн, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир“ (1971) киноны эсэргүү хувилгаан, Х.Зандраабайдийн “Хонины найр” (1976) киноны хоньчин Вандан зэрэг дэлгэцийн урлагийн урын санд мөнхөрсөн олон сайхан дүрийг нэрлэж болох байна.
Д.Чимэд-Осор кино дэлгэцнээ 50-иад дүр бүтээсний дотор цөөвтөр гол дүр бий. Киноны үндсэн санаа, гол дүрийг тодотгоход туслах дүр чухал үүрэгтэй нь маргашгүй бөгөөд үүний гоц мастер нь Д.Чимэд-Осор юм. Энэ бол түүний уран бүтээлийн өвөрмөц онцлог билээ. “Өглөө” киноны эхлэл хэсгийг энд эргэн саная. Хир даг болсон шодон буурал гэзэг нь даахирч түмний тоосонд хэдэн давхар хучигдсан үрчлээт царайнд далдын ид шидэнд гүнээ автсан байдал үзтэл илэрхий боловч бас ч сүжиг алдарч яваа болов уу гэмээр хатингар нэгэн бөө цаг төрийн үймээнд сэтгэл жийрхэн тамирдаж, мөнөөх үе залгамжилж ирсэн тал хэнгэрэгээ цоортол дэлдэвч ардын хувьсгалын ялалтын нүргээнд замхарч буй хуучин үзэл санааны төлөөлөл болон Хиагтын нэгэн давчуу гудамжинд үлддэг. Д.Чимэд-Осорын бүтээсэн энэ дүр кинонд хэдхэн удаа цухас гардаг боловч “Хэний ч төлөө хэнгэргээ дэлдсэн ялгаагүй” гэх зайран хувьсгалын явц өрнөх тутам хувьсгалыг талархагч нэгэн болж байна. Энэ бол ардын хувьсгалын ялалтын хувьсгалжуулагч нөлөө, утга учрыг илэрхийлж буй өвөрмөц нэгэн шигтгээ болж чаджээ.
“Ролийн том бага, сайн муу нь үгийн олон цөөн, хөдөлгөөний ил тод, түүний үйлчилж буй үйл хэргийн гол зангилаанд байна” гэж Д.Чимэд-Осорын бичсэн нь бий. “Анхдугаар хичээл” (1939), “Ардын элч” (1959), “Төөрсөөр төрөлдөө” (1966), “Өндөр ээж” (1968), “Улаан дарцаг” (1970), “Солонгын таван өнгө” (1978), “Давааны цаана даваа” (1977), “Хатанбаатар” (1981) зэрэг олон кинонд бүтээсэн туслах дүрүүд нь “Өглөө” киноны Дуйнхар зайран шиг тод дүрслэгдсэн нь “Ролийн зан чанарын ил тод, түүний үйлчилж буй үйл хэргийн гол зангилааг” чадварлаг гаргаж чадсаны үр дүн байлаа. “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөний дүрийн гоо сайхны мэдрэмж, “Тунгалаг Тамир” киноны нэг дүрийн (нугалаатан, нүүдэлчин өвгөн, эсэргүү бослогын толгойлогч) гурван хувилбарын ялгамж нь үнэхээр бишрэм байдаг билээ.
“Хонины найр” киноны Вандан өвгөний дүрийг бүтээхдээ ёгтлол, төлөөллийн аргыг багагүй хэрэглэсэн бол “Хүний сайхан сэтгэл” киноны Дэнзэн усчинг бодол сэтгэлгээний хүүрнэлд тулгуурлан гүн ухааны аясаар туурвисан нь зөв шийдвэрлэл болжээ. Байгаль, хүн хоёрын шүтэлцээ, усч өвгөний сэтгэлийн тэнхээ, “өтгөсийг үдэж нялхсыг угтах” амьдралын жам тэргүүтнийг шингээж хүний өгөөмөр хайр, тусч сайхан зан чанарыг магтан дуулсан Дэнзэнгийн дүр Д.Чимэд-Осорын уран бүтээлийн томоохон ололт болсон юм. Тиймээс ч энэ дүрээрээ БНМАУ-ын Соёлын яамны шилдэг уран бүтээлийн ээлжит шагнал хүртсэн билээ. Эгзэгтэй хурц ширүүн үйл явдал дунд уянгын санаа шигтгэж эрт эдүгээг харьцуулах буюу усч өвгөний тусч сэтгэлийн оргилуун аяс, зөн мөрөөдлийг энгийн ухаалаг тоглолтоор оновчтой гаргаж утга уянгын дүр бүтээсэн нь уг жүжигчний туршлагын өв сан, уран чадварын сайхан сургууль болсон байна.
Театрын тайзнаа ид гялалзаж явсан 1940-өөд оны үед Д.Чимэд-Осорыг “Юмыг дэндүүлдэггүй, хэрийг сайн тааруулж чаддаг авьяаст жүжигчин” (Б.Ринчен) гэх буюу “Хурц зантай, гэнэ гэнэ огцом сүрхий эргэлт хийдэг, айхавтар түргэн оргилонгуй зантай жүжигчин” (Б.Бааст) хэмээн үнэлэн бичиж байсан бол тоглолтын энэ хоёр үндсэн шугам эдүгээ нэгэн цул болон нэгдэж төлөвшсөн нь Дэнзэнгийн дүрд тод томруун тусгалаа олжээ.
Ийнхүү Д.Намдагийн жүжгийн Данзангаас түүний шавь Д.Мягмарын киноны Дэнзэн хүртэл тайз дэлгэцнээ нэг зуун гуч гаруй дүр бүтээхдээ Д.Чимэд-Осор дагалдан жүжигчнээс БНМАУ-ын Ардын жүжигчин (1981) болтлоо өсч хөгжсөн байна.
Ардын жүжигчин маань энэ хугацаанд Х.Пэрлээ, Д.Ичинхорлоо нартай хамтран “Хатанбаатар Магсаржав” (1942) хөгжимт драмын жүжиг хэд хэдэн нэг бүлэгт жүжиг, үзэгдэл зохиож “Тамирын охин” (1974) кино зохион найруулсаны зэрэгцээ Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” (1961), Д.Намдагийн “Нүгэл буян” (1963), Л.Түдэвийн “Зэрэг нэмэхийн өмнө” (1965) зэрэг хэд хэдэн кино найруулсан юм. Мөн Ё.Гомбодоржтой хамтарч “Жүжигчний ажиллагаа” (1946) гарын авлага ном бичжээ.
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд нийгмийн захиа даалгаврыг ямагт мэдэрч түүнийг биелүүлэх олон талын мэдлэг эзэмшин байнгын бэлтгэлтэй байж өөрийн авьяас билгээ уйгагүй бүтээлч хөдөлмөрөөр тэтгэх нь уран бүтээлч хүний өсч хөгжихийн шимт хөрс болдог нь тодорхой байна. Үүнийг БНМАУ-ын Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын амьдрал, уран бүтээл гэрчлэх бөгөөд тэрээр олон талын авьяас чадвараа гагцхүү жүжигчний урлагт төвлөрүүлж энэ мэргэжилдээ насан туршдаа үнэнчээр үлдсэн билээ.
“Соёл урлаг” сэтгүүл. 1986. №3, 48-51 дэх талд
Сэтгэгдэл (11)