Монголчууд төрд төлөөлөх хүнээ зургаадугаар сарын 28-ны өдөр сонголоо. Ийнхүү 126 гишүүнтэй парламент нь МАН, АН, ХҮН, ИЗНН, "Үндэсний эвсэл"-ээс бүрдэх болов. Улмаар УИХ-ын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлдэг билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу Анхдугаар чуулганыг хэрхэн зохион байгуулдаг талаарх мэдээллийг хүргэж байна.
- Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.
Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Энэ парламентын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл юм. Гэхдээ насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит Илтгэлтэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авч болно.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавьж, асуулт, хариулт явуулсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.
- Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.
- Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.
Улсын Их Хурлын даргыг сонгоно. Ил санал хураалт явуулна. Гишүүдийн олонх дэмжсэн тохиолд тогтоол баталсанд тооцно. Олонхийн санал аваагүй бол өөр гишүүнийг нэр дэвшүүлнэ.
УИХ-д суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлэг байгуулсанд тооцно. УИХ дарга нэгдсэн хуралдаанд танилцуулна.
УИХ-ын дэд даргыг сонгоно. Нам, бүлэг тус бүрээс нэр дэвшүүлж, ил санал хураалт явуулна.
Байнгын хороонд харьяалагдах саналаа нам, эвслийн бүлэгт, бүлэгт харьяалагдаагүй гишүүн саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Нам, эвслийн бүлэг Байнгын хорооны тоо, олонх, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүнийг Байнгын хороонд хуваарилах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Зөвшилцсөний үндсэн дээр нэгдсэн хуралдаанд танилцуулна. Улмаар Байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоолоор батална. Гишүүн Байнгын хорооны харьяаллаа өөрчлөх хүсэлт гаргавал энэ хуулийн 26.1-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална.
Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ. Санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн бол Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно. Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно.
27.6.Түр хорооны даргыг энэ хуулийн 27.1, 27.2, 27.3, 27.4-т заасан журмын дагуу сонгоно.
Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Ерөнхий сайдыг томилох асуудлаар ил санал хураалт явуулна. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол баталсанд тооцно.
Нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулж, энэ хуулийн 28.1, 28.2, 28.3-т заасан журмаар шийдвэрлэнэ.
Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах
Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш ажлын 14 өдрийн дотор Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Үүний дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах тухайгаа Улсын Их Хурлын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно.
Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд хүн нэг бүрээр танилцуулах бөгөөд гишүүд тухайн асуудлаар Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болно. Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй.
Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
Засгийн газрын гишүүн томилогдсоноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал батална.
Чуулганы хуралдааныг хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуралдааны дэгийн дагуу явуулна. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг анхдугаар чуулганы хугацаанд хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөж байсан хуралдааны дэгийг тухайн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцно. Энэ хуулийн 32.4-т заасан ажлын хэсэг хуулийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд боловсруулж, уг төслийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл (1)