Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ айлчлал нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд болж буй анхны айлчлал юм. Эл айлчлалтай холбогдуулан түүхт, доктор Д.Хоролдамба байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Монгол, Узбекистан бол өнө эртний түүхэн харилцаатайгаараа онцлог улсууд. 1220-оод онд аугаа суут эзэн Чингис хааны удирдсан их арми Хорезмын эзэнт гүрэн рүү давшин орж байсан тэр цагаас хоёр улсын цэрэг, улс төрийн харилцаа онцлог байдалтай явагдсан.
Хорезм нь одоогийн Узбекистаныг гол цөмөө болгосон гүрэн байв. Соёл шинжлэх ухаан, улс төрийн төвүүд нь тэнд оршиж байсан гэсэн үг. Тиймээс л Монгол, Узбекистаны харилцааг сэргээж байгаа явдал онцгой сонирхлыг төрүүлж байна. Ийм ч учраас Укбекистанд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монголын эрдэмтэд оролцсон юм. Узбекистаны тал, тухайлах юм бол Ташкент, Ургенчийн их сургуулийн эрдэмтэн профессорууд түүхэн харилцаатай соёл шинжлэх ухааны талаар сэргэх нөхцөл бүрдэж байгаад, мөн төрийн тэргүүн айлчлах гэж байгаад олзуурхан сонирхож буй байдал ажиглагдаж байлаа.
1220-1224 оны үед Эзэн Чингис хааны арми өнөөдрийн Узбекистаны нутагт цэргийн аян өрнүүлсэн.
Тэндээс ойрхон гэвэл Самарканд, Бухаро хотоос хамгийн шилдэг урчууд, эрдэмтэд, уран зураачид, уран дархад, сэхээтнүүдийг байлдааны олз хийх журмаар Монгол нутаг руу, Дундад Ази руу, Дундад Азиас нааш Зүүн хойд Ази руу олноор нь илгээсэн түүхтэй. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр Чингис хааны арми байлдан дагуулсны дараа Самарканд хотын иргэдийн сэтгэлзүй дэмжих байдалтай байсан. Учир нь Монголын төрийн тухайн үеийн бодлогоор тэрхүү бүс нутгийн ард түмнийг татварын дарамтаас бүрэн чөлөөлсөн байдаг. Татвар, гувчуураас монголчууд тэднийг чөлөөлсөн учраас Самарканд хотын иргэд дуртай байжээ гэсэн үг. Хархорум хот мусулман шашинтнуудаас бүрдсэн хоёр дүүрэгтэй болчихсон байв. Тухайн үед эндээс ирүүлсэн олон тооны хүний ажиллаж, амьдрах нөхцөлийг монголын төрөөс ингэж хангасан байна. Бүхэл бүтэн хорооллуудыг байгуулсан.
Түүгээр ч үл барам мусулманы шашны хоёр томоохон сүмийг Хархорхум хотод байгуулсан байгаа юм. Эндээс үзвэл, Монгол Узбекистаны харилцаа бол түүхийн тулгуур сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн тодорхой түүхтэй харилцаа юм.
Тиймд Узбекистаны тал Монголын эрдэмтдийг урихдаа түүхэн харилцаатай учраас судлах, зүй зохистойгоор сурталчлах, цаашид хоёр улс орны соёл, шашин, шинжлэх ухааны харилцаа, улмаар улс төрийн дипломат харилцаанд зохих хувь нэмэр болох болов уу гэсэн байр сууринаас хандаж байгаа байдал харагдаж байлаа.
Монгол төрийн тэргүүн Хорезмын эзэнт гүрний гал голомтыг сахиж буй Узбекистанд төрийн айлчлал хийж байгаа, улмаар Элчин сайдын яам байгуулж, харилцаагаа шинэ шатанд гаргаж байгаад эрдэмтэн судлаачдын зүгээс талархалтай хандаж байна.
Үүнээс гадна тэдгээр мусулман шашинтнууд 14 дүгээр зуун хүртэл Монголын эзэнт гүрний иргэн хүний эрхийг эдэлж байсан. Түүгээр ч үл барам нийслэл Хархорум хотын бүгд захирагч даргаар мусулман шашинтан хүн ажиллаж байсан. Өөр нэр бүхий хүмүүсийн тухай мэдээ баримтууд гарч байдаг.
1224 онд Тонкот гэдэг хотод эзэн Чингис хаан дундад ази дахинийг монгшолын төрийн жолоонд оруулан дагуулж яваад их хуралдайг хийсэн баййдаг. Үүний 800 жилийн ой энэ онд тохиож байна. Их сонирхолтой, ер бусын түүхэн айлчлал бож байна гэдгийг судлаачийн хувиар олзуурхан тэмдэглэхэд таатай байна" гэлээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)