Хүн гэдэг их сэтгэлийн хат, тэнхээтэй амьтан. Гэвч өвчний өмнө л балмагдан зогтусаж, өөрийн амьдралыг ухраан боддог байна. Гэхдээ бид өвдөлтийг ахин дахин мэдрэх тэр агшиндаа л эмнэлэг, эмчийн тухай бодож, эдгэрэхийн төлөө хаалгыг нь татдаг. Эцэст нь амжсан, оройтсон гэх хоёр салаа зам эмчийн өмнө гарч ирдэг аж. Харин "эрүүл саруул" байх боломжийг ихэсгэхийн төлөө, эрүүл монгол хүний төлөө бодлогын түвшинд хийх ёстой ажил бол урьдчилан сэргийлэх. Үүнийг Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Тогтмолын Мөнхсайхан хэрэгжүүлэхийг зорилго болгож байна.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ч хүний нөөцийн хувьд хангалттай ч бас биш. Тиймээс Т.Мөнхсайханд эмчийн халаадаа бүр мөсөн тайлах боломж бий гэж үү? Яаралтай үед өмсөөд гарах тангараг өргөсөн хүн шүү дээ. Хамгийн гол нь эмч, өвчтөн хоёрын зовлонг ойлгосон нэгэн л салбарынхаа хөгжлийн бодлогыг эндээхгүйгээр өөрчлөн шинэчилж чадна. Тэгвэл...
Мэс заслын өрөөнөөс хууль тогтоох байгууллага хүртэл алхаж чадсан Т.Мөнхсайханд эрүүл мэндийн салбарын төлөө бодлого тодорхойлж, хууль санаачилж, урагшлах замын чулууг түүж чадах зориг, итгэл, тэмүүлэл байгаа юу? гэх асуултад хариулах гээд үзье.
УНТЭ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Т.МӨНХСАЙХАН
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2019-2020 оны хооронд Ерөнхий захирлаар ажилласан Т.Мөнхсайхан тухайн байгууллагын бүтэц дүрмийг шинэчлэн баталж, оношилгоо болон эмчилгээ үйлчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлсэн байна.
Түүний хувьд УНТЭ-ийг удирдах ганцхан жилийн хугацаанд "Монголд анх удаа" гэх тодотголтой 10 mөрлийн мэс заслыг шинээр нутагшуулжээ.
Тодруулбал бамбай булчирхай дурангаар авах, хөхний нэмэлт булчирхай дурангаар авах, тархины том хэмжээтэй хавдар авах мэс засал болон тархины харвалтын үеийн гемикраниэктомия хагалгааг УНТЭ-т анх удаа нэвтрүүлсэн. Түүнчлэн зүүгүй холбогчийг нэвтрүүлэхийн сацуу бөөрний дээд булчирхайн хавдрыг дурангийн аргаар авах мэс заслыг хийдэг болов. Тэгэхэд мөн л мөрний үений дурангийн мэс засал амжилттай хийгээд байлаа. Энэ мэтчилэн дурангийн мэс заслыг дурдаж болно. Тухайн үед EMPTY NOSE хам шинжийг мэс заслаар эмчлэх аргыг Монгол Улсад мөн л анх удаа нэвтрүүлснээс агаад кадавр донороос шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслыг ч дурдууштай.
Т.Мөнхсайхан УНТЭ-ийг удирдан ажиллаж байхдаа оношилгоо, эмчилгээг төрөлжүүлж, нэвтрүүлэхээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ихээхэн анхаарсан байдаг.
Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх зорилгоор тасгийн зохион байгуулалт болон орчны шинэчлэлт, өөрчлөлтийг хийж, орны тоо, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлсэн байна.
Зүрх, судасны эмгэгийн цогц эмчилгээг тасралтгүй явуулах Зүрхний төвийг байгуулж, зүрх, уушги орлуулах ECMO-г анхлан нэвтрүүлсэн юм. Мөн "хоёр толгойт ангиограф"-ийн эрин үеийн авчирсан. Судсан доторх ЭХО /IVUS/, ЭХО-той уушигны дуран /EBUS/ч бас л анхных байв. Харин ЭХО-той ходоодны дуран болон уян дурангийн иж бүрдэлийг улсын эмнэлэгт нэвтрүүлсэн нь түүнийг ажиллаж байх хугацаанд өрнөсөн ажил байлаа.
Энэ мэтээр тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажилласан нэн хэрэгцээтэй байж, цаг үеэ олсон нь УНТЭ-ийн хөгжилд хувь нэмэр болсон үйл явдал гэдэг нь гарцаагүй. Нэг онцгой ажлыг дурдахад хөдөө орон нутгаас цаг захиалах боломж Т. Мөнхсайханы үед нээгдсэн байна. Мөн иргэд шинжилгээний хариугаа “Киоск машин”-аар хэвлэн авдаг болжээ.
Тэр зөвхөн тоног төхөөрөмж, оношилгоо эмчилгээнд анхаараагүй. Ажилчдыг чадавхжуулах зэрэг "хүн"-ээ бодсон бодлогыг баримталсан.
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийх зорилгоор хувь хүн, байгууллага, хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээний иж бүрэн үйлчилгээний төвтэй болсон нь, Амбулаториорын төлбөрт үйлчилгээг нэвтрүүлсэн нь УНТЭ-ийн бие даасан байдлыг хангах гол тулгуур болсон байна.
Олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төвийг байгуулснаар сургалтын орчин нөхцөлийг сайжруулах ажлыг зангидав. Түүнчлэн "Эрдмийн чуулган-41" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм. Энэ нь сувилахуйн, дотрын анагаахын, мэс заслын анагаахын салбар гэсэн гурван салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан байна.
Ийнхүү Улсын нэгдүгээр төв эмнэлгийн шинэчлэлийн ажлыг оройлон гүйцэтгэсэн Ерөнхий захирлын суудлаа орхиж, Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хаших болсон юм. Т.Мөнхсайхан сайд болон Засгийн газрын гишүүн болоод салбарынхаа хөгжлийг урагшлуулах урт замын эхлэлд зогсож байлаа...
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН
2020 онд тэр сайдын тамгаа гардан авсанаар эрүүл мэндийн шинэчлэлийн ажил руу ханцуй шамлан орсон юм. Энэ хүрээнд Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг улсын төсвийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэн нэг худалдан авагчийн тогтолцоог бий болгов. Ингэж чанартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага илүү санхүүжилт авах боломж бүрдэв.
Эмч нарын цалин бага, эмнэлгийн орчинг сайжруулах хэрэгтэй гэж бүгд ярьдаг. Тэгвэл Т.Мөнхсайханы батлуулсан дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлт нь эрүүл мэндийн байгууллага өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх, улмаар эмч, ажилтныхаа цалин урамшууллыг ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлэх боломжийг нээж өгсөн явдал.
Эмчид үзүүлэх цаг болон амьдрал, үхлийг дэнслэх цаг хоорондоо уралддаг үе байлаа. Эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд өдөр болгон ирж, дараалалд зогсдог байдал өөрчлөгдөхөд Цаг захиалгын “1800-0119” нэгдсэн төв үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Иргэд эмийг яг л хоол хүнс шиг хэрэглэж байгааг буруутгах аргагүй. Энэ бол амьдралын төлөөх л нэг тэмцэл. Тэгж тэмцэхийн тулд бас л хөнгөлөлттэй эмийн төлөө урт дараалалд зогсож, зарим нь эмээ ч авч чадахгүй буцдаг үе байсан.
Дээрх багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн хөнгөлөлттэй эм олгох үйл явцыг дараах байдлаар шинэчилснээр дээрх асуудал шийдэгджээ. Нэр дэвшигч Т.Мөнхсайханд сонгогчдын зүгээс захиж хэлж буй зүйл болон талархаж буй агуулга нь энд ирж давхцаж буй. Иргэд-даатгуулагчид өөрт хамгийн ойр байгаа ЭМИЙН САНГААС эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг ХҮНДРЭЛ, ЧИРЭГДЭЛГҮЙ авах боломжийг бүрдүүлэхийн тулд хөнгөлөлттэй эм олгох эмийн сангийн тоог 900-гаас 1600 хүртэл нэмэгдүүлсэн байдаг. Хөнгөлөлттэй эмийн жорыг зөвхөн өрх сумын эмч, бичдэг байсан бол одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч бичдэг болсон. Ингэснээр иргэд нарийн мэргэжлийн бичсэн эмийг хөнгөлөлттэй авахын тулд өрх, сумын эмнэлэг рүү дахин явдаг чирэгдлийг арилгаж, өрх, сумын эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлсэн хэрэг юм.
-
Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний удирдамжид суурилан шинэчилсэн бөгөөд 141 ерөнхий нэршлийн, 541 худалдааны нэрийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 70 хүртэлх хувиар хөнгөлж байна;
-
Өвчтөнд тохирсон эмийг зөв тунгаар өгөх зорилгоор эмийн хоногийн болон нийт тунг цахим системд оруулан, ЭМДЕГ-аас тавих хяналтыг сайжрууллаа;
-
Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 2021 онд 2 дахин нэмэгдүүлэхээр батлууллаа.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж байна. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж, үйлчилгээг иргэдэд, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд ойртуулах, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах зорилгоор Хавдрын мэс заслыг ХСҮТ-өөс гадна УХТЭ, БГД-ийн ЭМТ-д хийх боломжийг бүрдүүлсэн юм.
Гэмтэл, ослын яаралтай түргэн тусламжийг ГССҮТ-өөс гадна УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, СХД-ийн шинэ эмнэлэгт үзүүлдэг боллоо. Цаашид хөдөө, орон нутаг, дүүргийн эмнэлгүүд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болно гэж байв. Зүрх судас, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг зөвхөн УГТЭ биш, мөн УНТЭ, УХТЭ үзүүлдэг болов. Урологийн тусламж, үйлчилгээг зөвхөн УНТЭ үзүүлдэг байсан бол одоо энэ чадавхи УХТЭ, УГТЭ, БГДЭМТ-д бүрдсэн нь Т.Мөнхсайхан сайдын хийсэн томоохон өөрчлөлт юм.
Мөн Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвөөс 9 дүүрэг, 21 аймагт мэргэшсэн эмч нарыг бэлтгэн сэтгэцийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг нэгжтэй болоод байна. Иргэд оршин суугаа газраасаа сэтгэл заслын бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой болсон билээ.
Өндөр хөгжилтэй, хүчирхэг эрүүл мэндийн салбартай улс орны эмнэл зүйн удирдамжийг судалж, ашиглах боломжтой, Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй иргэдэд маш том дэвшлийг авчрах олон улсын эмнэлзүйн UpToDate платформыг Монгол эмч нар ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байлаа. Ингэснээр онош зөрөх, эмчилгээний заалт иргэдэд ойлгомжгүй байх зэрэг бүх асуудал үүсэхгүй нэгдсэн нэг хэл, стандартад орохоос гадна олон улсад хийгдэж буй судалгаа, шинжилгээ, шинэ аргачлалыг цаг алдалгүй цахимаар авдаг болох шинэ зам нээхээр тооцоолсон юм.
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа. Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагджээ. Гэтэл эмийн зөв хэрэглээ, чанар, үнийн нэгдсэн зохицуулалт байхгүй ирсний улмаас иргэд чанартай эмийг хямд үнээр авах, зүй зохистой хэрэглэх байдал олон улсын түвшнээс хол хоцорчээ. Тиймээс Засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулахыг дэмжиж, эмийн чанар, хүртээмж, үнийн зохицуулалт хийх гол системийг бий болгож өгсөн юм.
Ачаалал хуваалцах тогтолцоо руу... Манай улсад 2013 он хүртэл зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ үзүүлдэг албан ёсны нэгж байгаагүй. Зүрхний булчинг цусаар хангадаг судас бөглөрсөн тохиолдолд амь насанд аюултай хүндрэлүүд гардаг учраас нас баралт өндөр хувьтай байдаг. Тиймээс энэ төрлийн тусламж үйлчилгээг эхний ээлжид нэвтрүүлэх зорилгоор УГТЭ дээр Зүрхний шигдээсийн тасгийг байгуулж байсан. УНТЭ нь Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах үүднээс зүрхний шигдээсийн нэгж, мэдрэлийн тасагтай болсон. Энэ хүрээнд эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн ЭМЯ-ны санхүүжилтээр Монголд анх удаа Би-План ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмжийг эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.
2019 оны нэгдүгээр сараас энэ төрлийн тусламж үйлчилгээг төвлөрөх ёсгүй, яаралтай үзүүлэх шаардлагатай гэж үзээд УНТЭ-ээс гадна Хоёрдугаар төв эмнэлэгт мөн Зүрхний шигдээсийн тасгийг байгуулсан. ЭМЯ-аас ирэх оны эхний хагаст багтаан бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд энэ төрлийн аппаратыг байрлуулахаар хүний нөөцөө сургаад, бэлтгэж байлаа.
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад орууллаа.
Т.Мөнхсайханыг сайдаар ажиллах үед Монгол Улсад анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-ЦТ ашиглалтад орсон байдаг. PET-CT технологийг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт нэвтрүүлж, тусгай цөмийн тоног төхөөрөмжөөр хавдрыг оношилдог болгосон. Өмнө манай иргэд гадагшаа явж энэ аппаратад үзүүлдэг байсан бол одоо Монголдоо үзүүлэх боломжтой болох эхлэлийг тэр тавьж байв. Циклотроны үйлдвэрийг ашиглалтад оруулчихвал иргэд хавдрын нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж гадаад руу явах шаардлагагүй болно. Цаашид энэ үйлдвэрийг түшиглэн цѳмийн эмчилгээний шинэ нэр төрлийг Монгол Улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой болно гэж байв.
Тогтмолын Мөнхсайхан сайн мэс засалчаас гадна сайн менежер гэдгээ УНТЭ-ээс харуулж, бодлого тодорхойлогч, түүнийг хөдөлгөгч байж өөрчлөлтийг хийж чадна гэдгээ ЭМЯ-ны сайдаар ажиллах богинохон хугацаандаа үзүүлсэн. Түүний сайд байх хугацаа нь богино байсан хэдий ч хийж хэрэгжүүлсэн ажил нь урт настай, иргэдийн амь насны үнэтэй байна.
М.Жигүүр
Сэтгэгдэл (6)