Цагдаагийн байгууллагаас сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллийг танилцууллаа. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр дараах мэдээллийг өглөө.
"Он гарсаар сонгуулийн хуулийг зөрчих зөрчилтэй холбогдуулан 56 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс зөрчлийн шинжтэй 35, гэмт хэргийн шинжтэй 21 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна. Мөн сэтгүүлчийн асуултад хариулахад, Соёлын сайд Ч.Номин, Ч.Хүрэлбаатар нартай холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа.
Аливаа гэмт хэрэг зөрчлийг шалгах хуулийн хугацаатай. Прокурорын байгууллага хяналт тавьдаг. Хуулийн хугацаанд шалгаж, гомдлын шийдвэр гарна. Цагдаагийн байгууллага хууль тогтоомж зөрчсөн үгүйг шалгана. Тогтоогдсон нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагад албан бичгээр хүргүүлнэ. Зөрчилтэй нэр дэвшигчийг бүртгэх эсэх нь Сонгуулийн Ерөнхий Хорооны шийднэ.
Хуурамч хаягуудыг хаалгахаар мета компанид хүсэлт хүргүүлэх, аль болох хурдан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Мөн 2024 УИХ-ын сонгууль дөхсөнтэй холбогдуулан тодорхой ажлын хэсгүүд байгуулагдаж төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна" гэв
Сэтгэгдэл (1)