Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах барилдааны залуучуудын ангилалд Сумъяабазар нэртэй хоёр бөх байгаа нь хоёулаа Өвөрхангай аймгийн уугуул бөхчүүд байна. Тэдгээрийн нэг нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Аймгийн начин Б.Сумъяабазар юм.
Мөн 16 насны ангилалд хоёр Сумъяабазар байгаагийн нэг нь Өмнөговь аймгийн уугуул, өнөөх нь Говь-Алтайн бөх байна. Харин 17 насанд гурван Сумъяабазар байгаагийн нэг нь Өвөрхангайнх байгаа ажээ.
18 насанд Архангайн харьяат Б.Сумъяабазар гэх хүү барилджээ. Ингэснээр нийт найман бөх Улсын Аварга Д.Сумъяабазартай ижил нэртэй байна.
Уг тэмцээний эцсийн дүн маргааш гарах бөгөөд бага буюу 16 насны ангилалд нийт 81 бөх, дунд нас буюу 17 насанд нийт 80 бөх, том буюу 18 насанд 71 бөх, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд нийт 110 бөх оролцсон.
Улмаар шигшээ бөхчүүд шалгаран барилдаж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)