АНЭУ-ын Абу даби хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн аравдугаар сарын 11-13-нд болж байна.
Тэмцээнд 29 орны 69 эмэгтэй, 150 эрэгтэй, нийт 219 жүдоч өрсөлдөж байгаа бол манай улсаас Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар хүч үзэж байна.
Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр шигшээ барилдаанд АНЭУ-ын нэрийн өмнөөс зодоглож буй Б.Хорлоодойд нэмэлт цагт ялагдсан юм.
Энэ жинд АНЭУ-ын бөх алт, Монголын жүдоч мөнгөн медаль хүртсэн бол Унгар, Францын бөхчүүд хүрэл медалийн тавцанд гарав.
Сэтгэгдэл (4)