БАРИМТ 1
Түүнийг Отгонбат овогтой Энх-Эрдэнэ гэдэг.
БАРИМТ 2
Тэрбээр 1997 онд төрсөн. Өдгөө 27 настай.
БАРИМТ 3
Тэр маш багаасаа гитар тоглож, дуулж эхэлжээ.
БАРИМТ 4
О.Энх-Эрдэнэ 2016 онд 19 насандаа “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, ялагч болсон нь олны танил болгожээ.
БАРИМТ 5
Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шатанд Жорж Стрейтийн “Amarillo by Morning” дууг дуулсан нь амжилтын үүдийг нь нээсэн. Харин хагас шигшээд тэрээр Элвис Преслийн "Don't Be Cruel" дууг дуулсан.
БАРИМТ 6
Багаасаа л каунтри урсгалаар дуулах сонирхолтой байсан Энх-Эрдэнэ хүү мөрөөдлөө биелүүлж, AGT-ын тайзанд өөрийгөө сорьж буй.
БАРИМТ 7
Тэрбээр классик каунтри тал руугаа буюу барууны каунтри жанраар дуулдаг.
БАРИМТ 8
О.Энх-Эрдэнэ нэгэн удаа "Амьд хөгжим хүнд маш гоё мэдрэмж өгдөг. Каунтри дууг хүн сонсоход төвөггүй, дуулахад ч таатай" хэмээн хэвлэлд ярьжээ.
БАРИМТ 9
2018 онд тэр Америкийн “The World’s Best” шоу тэмцээнд оролцож байсан. Түүнийхээ дараа Андрив Лэйн студитэй хамтарч ажиллаад, хоёр дуу цацсан. Шүүгчээр нь реппер Rocketbay оролцсон байдаг.
БАРИМТ 10
Тэрбээр мөн багадаа морин хуурийг гаргуун тоглодог байжээ. Гэвч одоо бараг л тоглож чадахгүй болсон гэнэ.
БАРИМТ 11
Авьяаслаг Америкчууд шоуны тайзан дээр буй түүнээр бахархсан монголчууд түүнийг “Монгол ковбой” хэмээн хочилжээ.
БАРИМТ 12
Тэр анхны уран бүтээлийн цомгоо өнгөрсөн 2023 онд “Амьдрал баян” нэртэйгээр гаргасан байдаг. Уг цомог нь “Арван тавны сар”, “Epilogy”, “Зүрхний хайр” зэрэг есөн дуунаас бүтжээ.
БАРИМТ 13
“America’s Got Talent: Fantasy League”-ийн эхний шатанд тэр Гарт Бруксийн “Friends in Low Places” дууг дуулсан. Түүнийг дуулж дууссаны дараа тус шоуны үзэгчдэд “хамгийн хатуу шүүгч” гэдгээрээ алдаршсан Саймон Коуэлл хамгийн эхэнд босож, “Чи сая ам барьсан уу. Үнэхээр гайхалтай, гайхалтай сайхан хоолой байна. Надад үнэхээр таалагдлаа. Би чамайг багтаа авахыг хүсэж байна” хэмээжээ.
БАРИМТ 14
Саймон Коуэлл түүнийг багтаа авахаар санал өгсөн ч Хэйди Блум багтаа өрсөж авсан юм.
БАРИМТ 15
Тэр дээрээ нэг эгчтэй, айлын бага хүү ажээ. Тэднийхэн Эрдэнэт хотод амьдардаг гэнэ.
БАРИМТ 16
Хүүхэд байхын дуулдаг байсан тэрбээр ахлах ангиасаа хоолой нь хэт бүдүүрсэн учир дуулах дуртай байсан дуунуудаа дуулж чадахаа больжээ. Хэсэгтээ завсарлага авсан Энх-Эрдэнэ нэгдүгээр курсын оюутан болоод эргээд дуулж эхэлсэн байна. Тэр багадаа цангинасан хоолойтой хүү байжээ.
БАРИМТ 17
Тэр маш тайван зан чанартай хүн. Хэн нэгэнд өс санахгүйгээр мартаад өнгөрдөг араншин нь өөрт нь амар санагддаг.
БАРИМТ 18
“Авьяаслаг монголчууд” шоуны шагналд гардсан 100 сая төгрөгөө тэр хадгаламжинд хийж, дараагийн мөрөөдөлдөө хүрэхдээ зарцуулжээ.
БАРИМТ 19
Найз бүсгүйтэйгээ тэр 2014 оноос үерхэж эхэлсэн байна. Хосууд нэгнээ үргэлж дэмждэг. Мөн түүний найз бүсгүй түүний менежерийг хийдэг ажээ.
БАРИМТ 20
Түүнийг наймдугаар ангид байхад аав нь гитар бэлэглэсэн. Тэр цагаас тэр гунигласан үедээ гитартай нөхөрлөж явсаар өдийг хүрчээ.
БАРИМТ 21
Багаасаа хөл бөмбөг сонирхдог мөн уран зохиолын хичээлдээ сонирхолтой байсан тул гар бичмэл бичих дуртай болжээ.
БАРИМТ 22
Хүмүүс сайн мэдэхгүй байх. Гэхдээ тэрбээр реппер Dandii-гийн 27 дууг коверлосон нь сошиалд олон хүнд хүрч байсан юм.
БАРИМТ 23
"New Nomad Records"-д харьяалагддаг тэрбээр өөрийгөө амьтан байсан бол МОРЬ байх байсан гэж боддог.
БАРИМТ 24
Энэ хугацаанд тэр “Тал нутгийн зомби” УСК-нд тоглож жүжигчний замналаа мөн эхлүүлээд амжсан.
Сэтгэгдэл (6)