УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Б.Пүрэвдорж нар хамгийн эрт иржээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд 08:57 минутад, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 08:59 минутад иржээ.
Харин 10 цагт эхэлсэн хуралдаанаас УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Заяабал, Э.Батшугар, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, З.Мэндсайхан, Б.Найдалаа, Ц.Сандаг-Очир, М.Сарнай, Г.Уянгахишиг, Б.Чойжилсүрэн нар 1-10 минут хоцорчээ.