Үндэсний хиймэл дагуулын төслийн талаарх УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариуллаа.
Тэрбээр "Үндэсний хиймэл дагуулын төслийг 15 жилийн хөнгөлөлттэй зээлээр Францын ЗГ-тай хамтран хэрэгжүүлнэ. Зээл авч буй тохиолдолд баталгаа гарга гэдэг учраас 15 хувийн баталгааг л төсвөөс гаргана. Энэ бол хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа, цаашилбал нарийн зүйлс бий. Ингэж хамаагүй ярьж болохгүй. Италийн оролцоотой, төрийн өмчтэй, дэлхийд 31 хиймэл дагуул бүтээсэн. Зургаахан орон хиймэл дагуул бүтээдгийн нэг нь Франц. 30 жилийн хугацаанд дэлхийн ямар ч оронд зээлээр үндэсний хиймэл дагуул бүтээж байсан түүх байхгүй. Энэ удаад Францын Засгийн газар ийм шийдвэр гаргасан. Гуравдагч хөршдөө хөрөнгө оруулалтыг татаж буй хамгийн том алхам. Мөн 2019 онд тоон сиётемд шилжсэн. Үндэсний хиймэл дагуул бол старлинкээс огт өөр. Энэ бол өндрийн хиймэл дагуул, үндэсний аюулгүй байдлын асуудал.
15 жилд гадны хиймэл дагуулд 356 сая доллар төлөхөөр байгаа. Дотооддоо хиймэл дагуулыг төлвөл энэ зардлыг 15 жилд нөхнө. Нэг ёсондоо гадагшаа гарч буй вальют монголдоо үлдэнэ" гэв.
М.Жаргал