Нийслэлийн хэмжээнд II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ. Нийслэлийн цэрэг татлага энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Зарлан дуудах хуудас тараах ажил 72 хувьтай үргэлжилж байгаа аж.
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэг 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль
- Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль
- Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль
- Налайх дүүрэг Политехник коллеж
- Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
- Багахангай дүүрэг "Хангай" цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулж байна.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.