АН-ын бүлэг хуралдаж, тус намын Нарийн бичгийн дарга Н.Ганибал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын хувьд сонгуулиар 330 сумаас 159 суманд ялалт байгуулсан. 21 аймгаас долоод нь Ардчилсан намаас нэр дэвшигчид гарсан. Есөн дүүргээс нэгийг авлаа. Нийслэлд ялагдсан. АН үүнд дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Шат шатны сонгуульд гаргаж буй амжилтын хувьд дүгнэлт хийх цаг нь болсон байна. 2020 оны орон нутгийн сонгуулийн үзүүлэлтээс бол дээшилсэн. 794 төлөөлөл байхаас 332 нь АН.
Орон нутгийн сонгуулийн цаг хугацааг багасгаж, санал хураалтыг 20 цаг хаасан нь ирцийг бууруулах хүчин зүйл болжээ. Баасан гарагт хийсэн нь мөн л нийслэлийн сонгогчдын ирцийг багасгасан. Аймаг, нийслэлийн ИТХ-аар тойргийн мандатыг бүрдүүлж байгаа нь, өөрсдөдөө ашигтай тойргуудыг зурсан байдал харагдаж байгаа. Жишээ нь Сонгинохайрхан дүүрэг. Нийслэлд МАН сонгогчдын 16 орчим хувийн саналыг авч, ялалт байгууллаа. Өөрсдөдөө зориулсан дүрмийг бий болгож ялсан байна гэж харж буй. Нэг талд хэт давуу байдал үүсгэдэг байдлыг таслан зогсоох ажлын хэсэг байгуулна.
Нийслэлийн намын даргын санал болгосноор намын хороо шийдэж, нэр дэвшүүлдэг. Амжилт гаргаагүй намын даргыг 2 сарын дотор өөрчлөх зохицуулалттай. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй бол шүү дээ. МАН 2020-2024 оны УИХ-ын бүлэг, энэ хуулиудыг оруулж ирж баталсан. Мөнгө тараалтыг албан ёсны буюу хууль ёсны болгосон. Бид эсэргүүцээд дийлээгүй. Залуу гишүүд маань хууль санаачлахаар ажиллаж байгаа" гэв.
Сэтгэгдэл (4)