Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНАСАУ ОХУ-ыг дайнд өдөөн турхирч, дэмжих зорилгоор цэргээ илгээж байгаа тухай өнгөрсөн ням гарагт мэдэгдлээ. В.Зеленский өнгөрсөн өдрүүдэд Европын орнуудаар айлчилж, нэмэлт санхүүжилт хүссэн юм.
Тэрбээр ням гарагт орой бүр хийдэг видео мэдэгдэлдээ “ОХУ болон БНАСАУ шиг дэглэмийн харилцаа улам ойртож байгааг бид харж байна. Зөвхөн зэвсэг нийлүүлэх тухай байхаа больсон. Үнэндээ Хойд Солонгосоос цэргүүд эзлэн түрэмгийлэгчийн зэвсэгт хүчин рүү шилжиж байна. Ийм нөхцөл байдалд бид түншүүдтэйгээ харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй” гэжээ.
Үүнээс өмнө Зеленский Берлин, Лондон, Парис, Ром зэрэг хотуудаар айлчлж, дайнд ялах төлөвлөгөөгөө холбоотон оруудынхаа удирдагчдад танилцуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Германд болох байсан Украины ялалтын төлөвлөгөөний асуудлаарх уулзалт АНУ-ын Ерөнхийлөгч Байден оролцох боломжгүй болсны улмаас хойшлогдсон. Тэгвэл Германы засгийн газрын нэгэн эх сурвалж Байден энэ баасан гарагт айлчилна гэж мэдэгджээ. Тус айлчлалаар хэлэлцэх гол сэдэвт Украин, Ойрх дорнод дахь дайн багтсан нь дамжиггүй.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)