Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Огцом хүйтэрчихгүй л бол хотыг хөлдөөчихгүйгээр өвлийг давчих байх гэж бид бодож байгаа. Цахилгаан, эрчим хүчний тухайд их төвөгтэй байна. Энэ онд оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ ямар байх талаар судалгаа авах гэж явахаар дөхүүлж байгаад хэлнэ гээд байгаа учраас нарийн судалгаа хийж чадахгүй байна, төсөөлөл алга. Бид судалгаа хийх гэж оролдоод болохгүй байна. Энэ өвөл эрчим хүчний хэрэглээ ялгаагүй 12 хувиас доошгүй хувиар өсөх болов уу гэж бодож байна. Үүнээс давбал цахилгаан, эрчим хүч хязгаарлахыг үгүйсгэхгүй.
Хотын дарга Х.Нямбаатар цахилгаан хязгаарлахгүй өвлийг давна гээд хэлчих шиг боллоо би бол тэгж хэлж чадахгүй.
40-60 жилийн настай станцууд бий. Ямар нэгэн нөөцгүй ажиллаж байгаа шүү. Эвдэрч, гэмтвэл хязгаарлахаас аргагүй.
Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Хэрэглээний халуун ус, дулаан, цахилгааны эрчим хүчний үнэ ч нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд энэ талаар шийдвэр гарна. Эрчим хүчний салбар энэ жил 270-аад тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана" гэв.
Сэтгэгдэл (11)