Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ эд үргэлжилж байна. Уг барилдаан 16, 17, 18 насны өсвөр ангилал болон 19-20 насны залуучуудын ангилалд зохион байгуулагдаж байна.
Уг барилдаанаас олны анхаарлын төвд байгаа нэгэн үйл явдал буй нь Улсын аварга П.Бүрэнтөгс аваргатай тун адилхан Тува хүү 17 насны ангилалд барилдан, одоогоор дөрвөн даваатай, уналгүй тэргүүлэн шигшээ шатанд барилдаж байна.
Түүний нэрийг Ооржак Максем гэдэг. Энэ тухай олон нийтийн сүлжээнд П.Бүрэнтөгс аваргаас нэгэн фейсбүүк хэрэглэгч асуухад, аварга хөнгөн наргиан хийгээд амжжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)