Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах барилдааны 18 насны ангилалд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат Сумын заан Д.Нарантулга дөрвөн даваатай, унаагүй тэргүүлж байна
Хэрэв тэр түрүүлбэл уг тэмцээний бүх насны ангилалд түрүүлж, түүх бичнэ. Эл ангилалд Өмнөговь аймгийн Сумын заан Б.Баярбаатар, Төв аймгийн залуу бөх Б.Баяржаргал, Орхон аймгийн Сумын начин Ц.Цогт-Эрдэнэ нар нэг унаатай удаалж буй.
Сонирхуулахад, түүний аав нь Улсын харцага Монхорын Дармаабазар юм. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-ны өдөр залуучуудын ангиллын хагас болон шигшээ барилдаан, өсвөрийн ангиллын шигшээ барилдаан тус тус үргэлжилж дүнгээ гаргана.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)