Сонгуулийн үр дүн болон мөнгө тараах асуудлыг талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Тэрбээр "Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн хүмүүс надад ямар хамаатай юм бэ? Ардчилсан намд байсан залуус маань л тэр. Шахмал түлш, бордюр, автобусны асуудлыг гаргаж тавих хэрэгтэй гэж би харж байна. Нийслэлийн Ардчилсан нам хуралдаад өөрсдөө шийдвэрээ гаргана.
Мөнгө тараах тухайд бид цөөнх байна, эрх баригчдаас асуу. МАН мөнгөтэй болохоороо л мөнгөө тарааж байна. МАН-ыг татан буугдтал би энд байна" гэсэн байна.
Сэтгэгдэл (16)