Ахмад настны картыг тэтгэвэрт гарсан эсэхээс үл хамааран эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн бол авч, нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчих боломжтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Картын үнэ 3600 төгрөг ба Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авна. Гээсэн эсвэл гэмтээсэн бол дахин авахдаа мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс авна. Түүнчлэн автобусны картаа 2 жил тутамд сунгуулан зорчих учиртай.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбарууд:
- Дүнжингарав /7575-1200/
- Драгон /7577-1200/
- Мишээл /7585-1200/
- 3,4-р хорооллын Имарт /7505-1200/
- Баянхошуу /7510-1200/
- Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв /7585-1300/
Орон нутгийн харьяалалтай иргэд "ахмад настны карт" авч болох эсэхээ салбартай холбогдон тодруулах боломжтой.