Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХНХЯ-ны мэргэжилтэн, сургагч багш Б.Болороо танилцууллаа.
Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 11 зүйл 44 зүйлтэйгээр УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хуулийн төслөөс хүртээмжтэй холбоотой зохицуулалт нь тэр чигтээ хасагдаж байгаа. Учир нь Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль гээд анхдагч хуулийн төсөл боловсруулагдаж агаад энэ хуулиар зохицуулна гэж үзэж байгаа.
Магадгүй, Монгол Улсын түүхэнд анх удаа хуулиндаа хөгжлийн эрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлд зардлын ангилал гаргаж, сайд бүр анхаарал хандуулах зохицуулалтыг оруулсан. Одоо байгаа бодит байдал бол хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал бол ХНХ-ын яамны асуудал юм шиг эсвэл зөвхөн халамжийн асуудал юм шигээр ханддаг асуудал бий. Сайд болгон өөрсдийн багц дээр тодорхой хэмжээний төсөв тавья гэх томъёоллоор орж ирж буй юм.
Хуулийн төсөлд шинээр 4 зүйл нэмэгдэж байгаа. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, үзэл бодол шингэсэн хуулийн төсөл.
-Хүний нөөцийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой гэж үзсэн.
-УИХ-ын чиг үүргийн тал дээр шинээр нэмж оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн мэдээллийг жил болгон УИХ-д танилцуулдаг болно гэсэн үг.
-Төрийн бус байгууллагуудад тавигдах шаардлагын асуудал байна. 2016 оноос өмнө бол эрүүл мэндийн загвар дээр тулгуурласан, халамж хүртэгч гэх байр суурин дээр явдаг байсан. Түүнээс хойш хөгжлийн бэрхшээлтэй хүн тусгай эрхтэй хүн биш юм, бүх салбарт хэлэлцэх ёстой гэж үзэж төр засгаас анхааран ажиллаж, ТББ-аар гүйцэтгүүлэх ажил эрчимтэй явагдаж байгаа. Гэрээлэн гүйцэтгэе гэж ирсэн болгонтой хамтран ажиллах хэцүү байдаг учраас хуулинд шаардлага оруулах нь зүйтэй гэж үзсэн.
-Салбарт ажиллаж буй үйлчилгээний ажилтны нийгмийн баталгааг шийдэхээр тусгасан гэх мэт заалтуудыг оруулж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын урамшууллыг аль сангаас гарах нь тодорхой болгож байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)