Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн ХНХ-ын сайд Х.Булгантуяа танилцууллаа.
Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн албанд дэвших, ажиллах бололцоог нээж өгөх хуулийн зохицуулалтыг өнгөрөгч онд оруулсан. Төрийн албанд нийт 4500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг. Гэвч төрийн захиргааны албанд үүний 10 хувь байна. Харин удирдах албан тушаалд дэвшиж ажиллах боломж байхгүйтэй тэнцэнэ. Төрийн албаны тухай хуулийн дагуу бол олон өгөх шалгалтад битгий хэл, тухайн шалгалтыг өгөхөд хүртэл тохируулгууд хийгдээгүй, тоног төхөөрөмж муутай байсан.
Бид Төрийн албаны зөвлөлтэй хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд шалгал өгөх боломж бололцоог нь нээж өгсөн. Өнгөрсөн жил хувийн хэвшлийг хөгжлийн бэорхшээлтэй иргэдийг ажиллуулсангүй гэж торгодог байсан мөртлөө төр өөрөө боломж болоцоог нь нээж өгөхгүйгээр маш өндөр шалгуур тавьж байна, төр өөрөө манлайллыг үзүүлэх ёстой гэж үзсэн.
Тиймд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагт ахиж дэвших бололцоог нээж өгсөн. Ингэснээр шалгуурын босгыг хоёр дахин багасгасан. Мөн агентлагийн хувьд дээд боловсролтой ХБИ нь агентлагийн даргаар ажиллах боломжтой болсон. Үүнтэй уялдуулан Төрийн хяналтын тухай хуулиар агентлаг нь дэд даргатай байх зохицуулалтыг хийж өгсөн юм. Түүнчлэн шалгуур хангасан н.Маргад-Эрдэнийг даргаар томилж байна.
Өнгөрсөн намар бид 5 аймгийн төвд Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг барьж, байгуулан ашиглалтад орууллаа. Ахин 5 төв орон нутагт болон нийслэлд байгуулагдаж байна.
Улсын хэмжээнд 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Нийгэмд халамж, дэмжлэгээр л дэмжих ёстой гэсэн үзэгдэл, сэтгэхүйгээс салах хэрэгтэй. Хааяа нэг соёлын арга хэмжээ үзэх бус дуртай үедээ, хүссэн соёлын үйлчилгээгээ авах л хүртээмжтэй нийгэм гэж тэд ярьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тусгайлсан агентлаг байгуулчихаад тэнд нь ХБИ ажиллахгүй байгаагаас үүдэн тэдэнд ээлтэй бодлого хэрэгжихгүй байгааг шүүмжлэх хүн их байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс яамуудад, аймаг орон нутагт ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал бол ганцхан ХНХ-ын яамны асуудал биш. Дохионы хэлмэрчгүйгээс болж Онцгой байдлын мэдээллийг авч чадахгүй байна гэсэн асуудлыг иргэдээс тавьдаг. Засгийн газар томоохон асуудлыг нэг жилийн хугацаанд үе шаттайгаар шийдлээ.
7 сарын нэгнээс улсын хэмжээнд 60 мянга орчим байнгын асаргаа үзүүлдэг хүмүүс бий. Байнгын асаргааны тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж, 270 мянга тогтоосон байсныг 10 хувиар нэмэгдүүлж энэ оны төсөвт суулгасан. 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эцэг эсвэл эхинх нь тэтгэврийн шимтгэлийг төрөөс даахаар хуульчилсан. Байнгын асаргаа үзүүлдэг өрхийн амжиргаа буурдаг. Нийгмийн даатгалын багц хуулинд эл өөрчлөлт орсон.
Ирэх сонгуулиар Засгийн газрын зүгээс дор хаяж, 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаалтаар УИХ-д оруулж ирэхээр байр суурийг илэрхийлж байх шиг байна. МАН-ын хувьд хөгжлин бэрхшээлтэй иргэнийг дэмжих тал дээр Ерөнхий сайд өөрөө амласан.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгэм ээлтэй болвол хн бүрд нээлттэй болно гэсэн үг" гэв.
М.Жаргал