АТГ-аас мэдээлснээр улсын хэмжээнд урьдчилсан байдлаар нийт 127 байгууллагын төрийн албан хаагч 50.258 хүн хуулийн хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлээд байна.
АТГ Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2023 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд ийнхүү зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.
Мэдүүлэг гаргавал зохих нийтийн албан тушаалтнаас нэг хүн буюу АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн нэр бүхий мэдүүлэг гаргагч албан тушаалтан хуулийн хугацааны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаагүй байна.
Мэдүүлэгтэй холбоотой дэлгэрэнгүй тайлан мэдээг нэгтгэх ажил 2024 оны 2 дугаар сарын 17-ноос 3 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (1)