Монголын тогооч нарын холбооны урилгаар "Чингис Хааны Цом - 2023" олон улсын тогооч нарын тэмцээнд хүрэлцэн ирж шүүгчээр ажилласан Азербайжан тогооч Тахир Амирасланов тогооч нартай ярилцлага, сургалт хийх гэж байна.
"Хоол тэжээллийн мэдээллийн шинэ онол" сэдэвт тус сургалт есдүгээр сарын 18-ны 15:00 цагт ШУТИС-ийн төв байрны 203 тоотод болох юм. Сургалтад "Хоол ба Хайр дурлал, Хоол тэжээлийн мэдээллийн шинэ онол, Бүс нутгийн хоолны соёл" гэх мэт чухал сэдвүүдээр сонирхолтой танилцуулга, ярилцлага өрнүүлэх аж.