Хүний эрх бол хүн болж төрсний ачаар хүн бүрт бий болдог, энэ утгаараа бүх хүнд заяасан төрөлх эрх бөгөөд хүний эрхийг хамгаалах явдал нь төр, засгийн байгууллагуудын анхдагч үүрэг мөн.
Хүний эрхийн концепци дараахь гурван шинжийг агуулдаг гэж үздэг. Нэгдүгээрт хүн бүрт аливаа эрх мэдлийн зүгээс нөлөөлөх ёсгүй. өөрийн автономи эрх байдаг. Хоёрдугаарт аливаа эрх мэдэлд хязгаар бий. Гуравдугаарт, хүн бүр эрхээ хамгаалуулахаар төр зөсөгт гомдол, шаардлага гаргах эрхтэй. Эндээс үзвэл хүний эрхийн зөрчилд хариуцагч этгээд нь ямагт төр байдаг гэдгийг ойлгож болно. Хүн ёс суртахууны бусад эрхээ хамгаалуулахаар шаардахын тулд ямар нэгэн тогтоосон журам, дүрэм юм уу, аль эсвэл уламжлал, заншил шаардлагатай болдог бол, хүний эрхээ хамгаалуулахад хууль дүрмээ тогтоосон байх болзол шаардахгүй юм. Учир нь, хүн болж төрсний төлөө хүний эрх заяадагт оршино.
Эрхээ шаардах чадвар хүний эрхийн хамгийн чухал асуудлын нэг юм. Эрхээ эдлэхийг болон түүнийг хамгаалахыг шаардах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргах нь нэг талаас эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас бий болдог бол нөгөө талаас энэ нь тухайн хүн эрх чөлөөтэй субьект гэдэгтэй холбоотой.» Боол хүн гуйдаг бол эрх чөлөөтэй хүн шаардах эрхтэй» гэж хуульч Виктор Осиатунски бичжээ. Ийм учраас эрхээ шаардах чадварыг хүний эрхийн гогцоо асуудал гэж үздэг.
Энэхүү эрхээ шаардах чадвар нь хүний өөрийгөө хүндэтгэн үзэхтэй нягт холбоотой бөгөөд бас энэ утгаараа хүний эрхийн нэг гол функцийн нэг мөн. Хүний ёс суртахууны эрх болон хуулийн дагуу олгогдсон бусад эрхээс ялгаатай нь хүний эрхийг зөрчдөг гол субьект нь төр бөгөөд эргээд төрөөс эрхээ шаардахад нэг талаас иргэн, нөгөө талаас төр сөргөлдөх тэгш бус байдал үүсдэг. Нэгэнт тэгш бус байдал үүссэн тул төр өөрийн хүссэнээр хүсэл зорилгоо хэрэгжүүлж иргэдийхээ рэх ашгийн эсрэг зогсох боломжтой болдог тул зүйрлэвэл хүмүүсийн толгой дээгүүр «сэлэм» эргүүлдэг гэж хэлж болох юм. Амьдрал дээр энэ »сэлмийг» өөрийн гэсэн хүсэл зориг, ашиг сонирхол, сул дорой түшмэд нь бариад суудаг байна. Түүгээр ч үл барам олон тохиолдолд энэхүү «сэлэм эргүүлэх» эрх мэдлээ тэд урвуулан ашигладаг ажээ. Ийм учраас иргэдэд энэхүү «сэлэмнээс» хамгаалах «бамбай» хэрэгтэй болдог бөгөөд хүний эрхийн тухай ойлголт нь иргэдийг төрийн хүчирхийлэл, дарамтаас хамгаалах «бамбайг» бий болгодог учиртай. Дээр өгүүлсэнтэй уялдуулан дүгнэхэд хүний эрх давшингуй чанартай болох нь дараах байдлаар тодорхойлогдоно. Нэгдүгээрт, хүний тодорхой эрхийг хүлээн зөвшөөрөгүй бол түүнийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл өрнөж байдаг. Хоёрдугаарт, тухайн эрхийг хүлээн зөвшөөрсөн боловч хүндэлж үздэггүй бол түүний хэрэгжилтийг баталгаажуулахын төлөө эмцэл өрнүүлдэг. Эцэст нь, аливаа эрхийг хүлээн зөвшөөрүүлэх үйл явц нь өөрөө түүнийг илүү сайн хэрэгжүүлэхэд хүргэдэг бол хэрэгжүүлэх үйл явц нь эргээд түүнийг илүү сайн ойлгож хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг байна. Ийнхүү хүний эрхийн давшингуй чанарын илэрхийлэл болсон үйл явц Монгол улсад өрнөж байгаа нь дээрх чанаруудыг тодорхой хэмжээнд агуулсан үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийн төрийн бус байгууллагууд олнор үүсгэн байгуулагдаж, хүний эрхийг хэрэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж буйгаар тодорхойлогдоно.
Хүний эрхийн төлөө төрийн бус байгууллагууд хүний эрхийг хамгаалах, энэ талаар дэвшил гаргахад олон янзын арга хэрэгслийг ашиглах боломжтой бөгөөд илтгэлдээ чухамхүү олон улсын механизмыг ашиглахын ач холбогдол, онцлогийг гаргахыг хичээлээ. Хүний эрхийг хамгаалахад олон улсын эрх зүйн гүйцэтгэх үүргийн талаар цухас дурьдахад хүний эрхийн эрх зүй нь хүний эрхийг дэмжин хөхүүлэх, хамгаалахад хэрэглэгдэж болох хууль тогтоомжуудаас бүрддэг нь голчлон улс, орнуудын үндсэн хууль, улс хоорондын гэрээ, хэлэлцээр /хүний эрхийн гэрээ, конвенци/, олон улсын заншлын эрх зүй хамаардаг. Үүний дотроос хүний эрхийн гэрээний тухай чухалчлан авч үзье. Хүний эрхийн гэрээ нь нэгдүгээрт, хүний тодорхой эрхийг баталгаажуулдаг, хоёрдугаарт, тухайн эрхтэй холбогдох төрийн үүрэг, хариуцлагыг үүсгэдэг, гуравдугаарт, улс орнууд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхийг хянах механизм бий болж, хувь хүний эрх зөрчигдөхөд гомдол гаргах, барагдуулах боломж олгодгоороо чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн улс орнууд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хүний эрхийн стандартыг авч хэрэгжүүлэхдээ дотоодын хууль тогтоомж, бодлогоо боловсруулан гаргах шаардлагатай болдог. Монгол улсын хувьд өнөөдөр 30 гаруй гэрээнд нэгдэн орж, соёрхон баталсан бөгөөд үндсэн хуулийн 10-р зүйлд « Монгол улс гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тоггоомжийн нэгэн адил үйлчилнэ» гэж зааснаар нэгдэн орсон олон улсын гэрээг хэрэгжүүлэх үүргээ эрх зүйн хүрээнд баталгаажуулж өгсөн юм. Олон улсын гэрээ конвенцид нэгдэн орох нь тэдгээрийг амьдрал дээр дагаж мөрдөхтэй харьцуулбал илүү хялбар үйл явдал болох нь манай улсын жишээн дээр тод харагддагийг бид бүхэн сайн мэднэ. Үүнийг амьдралын өдөр тутмын жишээн дээр олж харж, амсаж ч яваа.
Энд би юу хэлэх гэж байна вэ? гэвэл Монгол улс өнөөдрийн байдлаар нэгдэж орсон 30 гаруй конвенцийн дагуу үндсэн хууль болон дотоодын хууль тогтоомждоо хүний эрхийн гол зарчмууд болох тэгш эрх, ялгаварлан гадуурхахгүй байх зэргээр бусад олон зарчмыг тусгаж өгсөн хэдий ч олон улсын гэрээг бодит байдалд хэрэгжүүлэх, тэдгээрийг хэрэглэх, шүүхүүд удирдлага үзэл бодол, үйлс минь шийдвэр гаргах, иргэдийн эрхийн зөрчлийг арилгах зэрэг асуудалд тун хангалтгүй хандсаар байна. Өөрөөр хэлбэл нэгэнт олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон л бол сайн нэр зүүхийн төлөө соёрхон батлаад өнгөрөхдөө гол нь биш бөгөөд түүнийг хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлдэг байх ёстой. Ингэж байж иргэддээ амьдрах таатай нөхцөл бүрдүүлж чадна. Амьдрал дээр Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засаг нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенци зэрэг гол гол гэрээний хэрэгжилтхангалтгүй байгаа талаар олон бодит жишээ татаж болох боловч зөвхөн нэг жишээг дурдъя. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14-р зүйлийн 3-т «хэргийг шүүхээр хэлэлцэхэд байлцаж, өөрөө өөрийгөө өмгөөлүүлэх, хэрэв өмгөөлөгчгүй бол энэхүү эрхийн тухай түүнд мэдэгдсэн байх, шүүн таслах ажлын ашиг сонирхол шаардаж байгаа аливаа тохиолдолд тохоон томилогдсон өмгөөлөгчтэй байх, өмгөөлөгч авсны хөлсийг нөхөн төлөх хөрөнгө хүрэлцэхгүй үед түүнд үнэ төлбөргүй өмгөөлөгч гаргаж өгөх». үүрэгтэй гэж тунхагласан байдаг. Гэтэл 2001 оны 4 дүгээр сард цагдан хорих төв-«ганц худаг»-т хийсэн судалгаагаар мөрдөн байцаах шатанд хоригдсон 619 хүний 80 орчим хувь нь өмгөөлөгч аваагүй, тэнд хоригдсон ар гэрийхэн нь хөөцөлдөж мэдэхгүй, өмгөөлөгч авах талаар мөрдөн байцаагч яриагүй гэх буюу өмгөөлөгчийн хөлс төлөх мөнгөгүй гэдгээр тайлбарлажээ. Мөн 2001 оны 4дүгээр сарын 9-нд баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн албадан саатуулах байранд байсан хоригдогсодоос ганц нь ч өмгөөлөгч аваагүй, тэнд хоригдсон 1967 хүний 27 хувь буюу 524 хүнд өмгөөлөгчгүйгээр байцаан шийтгэх ажиллагаа явуулсан» байна. Энд би 2001 оны Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал тайлангаас дурьдлаа.
Үүнтэй уялдаад Монгол улсын олон улсын гэрээгээр хүлээн үүргээ биелүүлж, дээр өгүүлсэнтэй адил зөрчлийг арилган иргэдийхээ эрхийг хангахад хэн ямар үүрэг гүйцэтгэх, юун өөрчилж үр дүнд хүрч чадах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ.
Үүний хариулт маш энгийн буюу энэ үүргийг төр биелүүлэх ёстой гэдэгт оршино. Дээрх жишээнд дурдсан иргэдийн өмгөөлүүлэх эрхийг эдлүүлэхэд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байх шаардлагатай.
• Өмгөөллийн хөлс төлөх чадваргүй иргэнд төрөөс туслалцаа үзүүлэх.
• Өмгөөлөгчдийн боловсрол мэдлэгийг дээшлүүлж, үйл ажиллагааныхаа тодорхой хувийг буяны чиглэлээр хэрэгжүүлдэг болоход нөлөөлөх.
• Иргэдийн өмгөөлөх эрх зөрчигдсөн тохиолдолд эрх бүхий субьекттэй хариуцлага тооцдог болох, зөрчигдсөн эрхийг сэргээн, хохирлыг арилгуулах зэрэг бодитой арга хэмжээ авах.
Энэ талаар иргэд өөрсдийн эрхээ мэддэг байх явдал чухал нөлөөтэй нь ойлгомжтой. Энэ тохиолдолд ч мөн адил иргэдийнхээ эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх түүнийгээ шаарддаг болгон өөрчлөхөд төрийн үүрэг асар их юм.
Энэ утгаараа хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдагтөрийн бус байгууллагууд, идэвхтнүүдийн хүний эрхийн зөрчлийг зааж шүүмжлэх, олон нийтийн анхаарлыгэнэ асуудалд хандуулах замаар тогтсон буюу практикийг халах талаар хамтран ажиллах арга хэлбэрээ тогтох, тухайлбал, олон улсын механизмыг үр дүнтэй хэрэглэж байгаа практик нэн чухал ач холбогдолтой юм.
Хүний эрхийг хамгаалахад олон улсын механизмыг хэрхэн ашиглаж төр засагт шахалт үзүүлэх замаар иргэдийн хохирлыг арилгуулах, нийгэмд хүний эрхийг хүндэтгэх уур амьсгал бүрдүүлэх талд бидэнд ямар илүү боломж олгож болох тухай асуудлыг төвлөрүүлэн авч үзье.
Хүний эрхийг хэрэгжүүлэх олон улсын хэд хэдэн механизм байдгаас үүний өмнө дурдсан олон улсын гэрээ, конвецийг батлах, тэдгээрт нэгдэж орох асуудал хамгийн чухал болох нь ойлгомжтой. Учир нь хүний эрхийн гэрээ, конвенцод нэгдээгүй бол түүнийг хэрэгжүүлэх талаар ярих үндэслэл хумигдана. Эдгээр гэрээ, конвенцод нэгдээгүй бол түүнийг хэрэгжүүлэх талаар ярих үндэслэл хумигдана. Эдгээр гэрээ, конвенцоос гадна тэдгээрт үндэслэсэн болон НҮБ-ийн дүрэмд үндэслэсэн төрөлжсөн байгууллагууд үүсэн байгуулагдсан байдаг. Гэрээнд үндэслэсэн байгууллагууд бол НҮБ-ийн хүний эрхийн системийн хороо нь:
- Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг хянах Хүний эрхийн хороо
- ЭЗНСЭОУ-ын Пактыг хянах ЭЗНСЭ-ийн хороо
- Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг хянах хороо
- Арьс үндсээр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах олон улсын конвенцийг хянах хороо юм.
Гэрийн механизмийг ашиглахад гомдол гаргах ба тайлагнах ажиллагааг баримтална.

Сэтгэгдэл (20)