Улаанбаатарт дулааны шугамд засварын ажил тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Ийнхүү засвар хийх хугацаанд халуун усыг тодорхой хугацаагаар хязгаарлаж буй. Тэгвэл маргааш буюу тавдугаар сарын 22-30-нд дараах байршлуудад дулааны шугам засварлах хуваарьтай байна.
- Карьер
- Буян ХХК
- 013-р анги
- Төв цэвэрлэх байгууламж
- 21-р хорооллын орчмын хэрэглэгчид
- Буянт-Ухаа I,II хороолол
- Нисэх орчим.
"УБДС" ТӨХК-аас, найман хоногийн хугацаанд Сонсголонгийн гүүрэн доорх дулааны шугамд урсгал засвар хийнэ. Бага тойруу орчмоор наймдугаар сарын 1-н хүртэл, харин бусад байршилд 7-14, 21 хоног халуун ус тасална хэмээн мэдээлсэн билээ.