БИЛГИЙН ТООЛЛЫН 2-НЫ ӨДӨР, 2023.05.21 / НЯМ ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
- Наран ургах, шингэх: 05.07-20.30
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
- Суудал: Хий
Аргын тооллын 5 сарын 21, Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өчүүхэн дүүрэн болох (15ц 30м).