“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд шинээр мод тарьж, арчилж буй иргэдэд анхаарах үүднээс“Бугант групп”-ийн зөвлөх инженер, Монгол Улсын ойн гавьяат ажилтан О.Алтанцэцэгтэй ярилцсан хүргэж байна. Тэрбээр ой үржүүлэх чиглэлээр амьдралынхаа
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнг хэрхэн дүгнэх вэ?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөснөөр айл өрх, аж ахуй нэгжүүд, мэргэжлийн байгууллагуудад мод тарих таатай боломж гарлаа. Цалингүй, ажилгүй байсан ой үржүүлэгчдийн мод тарих эрмэлзэлийг төрүүлж, тарьсан модоо борлуулах боломжийг олгож байна. Ойжуулалт сүүлийн жилүүдэд өсөлттэй гарсан. Манай аймгийн тухайд бэлтгэгч, нийлүүлэгч аймаг болж байгаа учраас бид хүчээ дайчлан ажиллах цаг.
-Мод тарихаас илүү арчилах нь чухал шиг. Манайхан мод арчилах тал дээр хойрго байх шиг санагддаг?
-Ойжуулалтын 1 га талбайн зардал өмнө нь 690 мянган төгрөг байсан бол 1.2 сая төгрөг болж өссөн. Навчит модыг зайлшгүй услах шаардлагатай байдаг. Зардал өссөн ч мод арчилах зардал эндээс гарахгүй байна. Мод тарихад иргэд маш идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай хэрэг. Мод үржүүлэгийн ажилд зардал их гарна, хөлс хөдөлмөр их зарцуулна. Тарьсан модны үр дүн тэр дороо гарчихгүй болохоор тэвчээртэй байх хэрэгтэй гэж хэлье дээ.
-Мод арчилж, тарих тал дээр та юу зөвлөх вэ?
-Чанартай үр тарих, стандартад нийцсэн мөчир тарихгүйгээр хаа хамаагүй хүнээс мөчир авч тарих нь ургалтын хугацаа болон тоо хэмжээндээ хүрэхгүй асуудал гарч байна.
-Сэлэнгэ аймаг бол манай улсын мод үржүүлгийн голлох бэлтгэн нийлүүлэгч нутаг. Сэлэнгэ аймагт үрслүүлсэн үр, модны мөчир говь, хангайд ургах нь хэр байна вэ?
-Мод ургуулах тухайн бүс нутгийн цаг уурын онцлог харилцан адилгүй байдаг нь ургалтад нөлөөлнө. Гэхдээ бид говьд мод ургуулахаартуршиж 500 мянган сухай мөчирийг тендерийн нөхөн сэргээлт хийсэн газарт элсэн дээр тарьж ургуулж байна.
-Мод тарихын хамгийн сайхан нь гэвэл?
-Би 1980 онд сургуулиа төгсч ирээд Бугантад ажлын гараагаа эхлүүлж байлаа. Анх тарьсан модоо хараад хэзээ ургана аа гэж байссан ч 15 жилийн дараа гэхэд танигдахын аргагүй том ой болж байгаа юм. Түүгээр улсын хэмжээнд үзүүлэх сургуулилт хийж байлаа. Мод тарих сайхан, тарьсан модоо харах бүр сайхан. 1999-2014 он хүртэл Тужийн нарсанд 6400 гаруй га талбайд 20 сая мод тарьсан. Үүнийхээ 3501 га талбайг улсын ойн санд хүлээлгэн өгсөн. Тужийн нарс маань гурван удаа шатаж, тас хар хөө болоход хамгийн их эмзэглэж билээ. Хийсэн хөдөлмөр нь нүдэн дээр шатахыг харах хэцүү. Одоо бол Тужийн нарс маань өмнөх хэмжээндээ хүрч сайхан ургасан, битүүрсэн гэж үздэг. Тужийн нарсын 10 га талбайг ургуулна гэж захирамж гарахад манай “Бугант” групп 6000 га талбайд нь мод тарьж ургуулсан.