Монгол улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Бэгзийн Балжинням агсны "АНХААР! МОТОР!" үзэсгэлэн 2023 оны тавдугаар сарын 11-ний өдөр 14:00 цагт Монгол театрын музейд болно.
Б.Балжинням агсан нийт 80 гаруй баримтат кино, 15 уран сайхны киноны зургийг авч, есөн уран сайхны киног найруулан, долоо кино зохиолыг дангаараа болон бусадтай бичжээ. Түүнд "Мандухай цэцэн хатан" киног бүтээсний учир 1989 онд Төрийн шагнал хүртээжээ.