Засгийн газраас айл өрх, албан байгууллагуудын цахилгааныг арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд тэглэх шийдвэр гаргасан. Цагаа олсон энэхүү шийдвэрийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд талархалтайгаар хүлээн авсан ч үндэсний үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах бус харин ч өсгөсөөр, ховордсоор, чанар нь муудсаар байгаад иргэд бухимдалтай байна.
Цахилгаан, дулааны суурь үнийг төр хариуцсанаар үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд олон зуун сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр байна.
Тухайлбал, “Өгөөж чихэр боов” ХК 503 сая, “Алтан тариа” ХК 463 сая, “Сүү” компани 555 сая, “Номин трейд” 320 сая, “Талх чихэр” ХК 195 сая төгрөгийн хөнгөлөлтийг нэг сард эдлэх юм байна. Тэгвэл нэг сарын 195 сая төгрөгийг долоон сараар үржүүлэхэд тус компани нэг миллиард 348 сая төгрөгийг бодитоор хэмнэж байна гэсэн үг юм.
Ийм хэмжээний хэмнэлт хийж байгаа эдгээр компаниуд бараа, бүтээгдэхүүнийхээ хэрэглээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, үнийг бууруулах зэргээр хэрэглэгчид рүүгээ хандсан олон арга хэмжээг авч болохоор санагдана.
У.Тэргэл
Сэтгэгдэл (9)