2020 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,59 их наяд төгрөгт хүрснийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхнээс 118,1 тэрбум төгрөгөөр буюу 4,8 хувиар өссөн дүн төдийгүй сүүлийн дөрвөн жилийн гуравдугаар улирлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Түүнчлэн тайлант хугацаанд 34,9 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн ч хөрвөх чадварынх нь үнэлгээ 1,3 хувьд хүрч, 2019 оныхоос 2,8 пунктээр буурсан аж. Одоогоор дээрх зах зээлд хөрөнгө итгэмжлэн удирдах долоон байгууллага, хөдөө аж ахуйн түүхий эдийн 14 брокер, үнэт цаасны 53 аж ахуйн нэгж, аудитын үнэлгээ хийгч 59 байгууллага зэрэг зохицуулалттай хуулийн этгээд нийт 225, мөн 318 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.
У.Тэргэл