Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн суудал ганхаад эхэлчихжээ. Тус банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр дэвшүүлэн томилсон юм. Өнгөрсөн хугацаанд Б.Лхагвасүрэнтэй холбоотой элдэв шүүмжлэл тасраагүй. Тиймдээ ч халах, солих асуудлыг сөхөж буй бололтой.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ганбямбын Дөлгөөнийг Монголбанкны Ерөнхийлөгчид томилох яриа ид хүчээ авч байна.
Г.Дөлгөөн нь Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын хүү бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Хөгжлийн банкны дэд захирлаар, 2018 онд Төрийн банкны гүйцэтгэх захирлаар, 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (6)