Монгол Улс 33 жилийн дараа 880 өрөөтэй хоёр дахь Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа. 2010 оноос барьж эхэлсэн ч хөрөнгө мөнгийг нь шийдэлгүй, царцааж барилгын ажил зогссон байлаа.
2018 онд Засгийн газраас шийдвэр гаргаж энэхүү төвийг ашиглалтад орууллаа.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өвлийн ханиад томууны үеэр нэмэлт 1000-1500 ор шаардлагатай болж хүүхдүүд эмнэлэгийн коридорт шалан дээр хэвтдэг байсан хүнд нөхцөлд цэг тавьж байна. Бид Монгол Улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд, залуусынхаа эрүүл, мэндэд нэн тэргүүнд анхаарах ёстой. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орсноор энэ бүхэнд томоохон дэмжлэг болно" гэлээ.