Өнгөрсөн долоо хоногийн улс төр, нийгэм, эдийн засагт гарсан онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг нотлох баримтаар авч үлдэхийн тулд хийсэн үү?
Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагаас ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал эхэлсэн ч хойшлогдлоо.
Уг шүүх хуралд төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулган, тарчлан зовоох ажлыг гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар товлосон байсан юм.
https://www.24tsag.mn/a/182986
Их хэмжээний мөнгө тараасан нэр дэвшигч Б-гийн эхнэр хэн бэ?
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчид өөрийн биеэ сурталчлах албан ёсны хугацаа дуусахад ердөө 24 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ.
Жил бүрийн сонгуулиар мөнгө тараалаа, сонгуулийг будлиантууллаа гэх асуудал их гардаг. Магад бэлэн мөнгөөр санал худалдан авах гэсэн ухуулагч тантай таарсан байж мэдэх. Сонгогчдод мөнгө тараах, санал татах зорилготой ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хуулиар хориглодог ч энэ удаад ч иргэдийн саналыг худалдан авах гэсэн оролдлого үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас нотлов.
https://www.24tsag.mn/a/182989
Гишүүнээс буусан С.Эрдэнэ Баянголыг “засаглана”
УИХ-ын ээлжит сонгууль АН-ын хувьд ихээхэн найдвар тавьсан үе байв. Тэд олонх болж Засаг бүрдүүлнэ гээд бүр итгэл дүүрэн байсан гэхэд болно. Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг дэвшүүлсэн нь нэг талаар С.Эрдэнийн улс төрийн зөв нүүдэл байсан гэж үзэх хүн бий. Ямар ч гэсэн АН энэ сонгуулиар 40 орчим суудалд горилж байсан ч тэдэнд итгэл хүлээлгэсэнгүй. Бүр намын дарга С.Эрдэнэ Баянгол дүүрэгтээ өөрийн хүн болох С.Одонтуяадаа “хусагдав”.
https://www.24tsag.mn/a/183092
С.Жавхлан: Миний дууг дахиж битгий сонсоорой
УИХ-ын гишүүн С.Жавхлан ээлжит сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшсэн. Түүний хувьд төрөлх нутаг Увс аймагтаа нэр дэвших нь миний “тавилан” хэмээх трэнд үг олны дунд бий болгож байсан удаатай.
УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт нийт 23 хүн нэр дэвшиж, өрсөлдсөн. Улмаар МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар хамгийн өндөр санал авсан юм.
https://www.24tsag.mn/a/183105
Парламентад сонгогдсон Засаг дарга нар
УИХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62, АН 11, Та бидний эвсэл нэг, Зөв хүн электорат эвсэл нэг, бие даагч нэг суудал авсан билээ. Эдгээрийн дунд Цагдан хорих ангид саатуулагдсан Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгаас 22865 санал авч парламентад дахин тухлах боломжтой болсон.
https://www.24tsag.mn/a/183117
Хяналтын тооллого яаралтай зохион байгуулахыг санал болгожээ
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүллээ. Тэрбээр уг албан бичигтээ СЕХ саналын хуудсыг нэр дэвшигчид, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулан хуульд нийцүүлж, гараар тоолж, хяналтын тооллогыг яаралтай зохион байгуулах тухай бичжээ.
Сэтгэгдэл (1)