Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан –Уул аймгийн салбар лаборатори, Зооноз өвчин судлалын явуулын лабораторид нийт 249 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ.
АНУ-аас нийт 259 иргэн эх орондоо ирж байна. Тэднийг тусгаарлах байр бэлэн болсон. Ирсэн даруйд тусгаарлаж, шинжилгээ авах шаардлагатай хүмүүсээс сорьц авна" гэлээ.
Г.Маргад