Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, нийт 9 сая 330 мянган хүн халдвар авч, 439 мянган хүн нас барлаа. Дэлхий дахинд өнөөдрийн байдлааар таван сая хүн эмнэлгээс гарч, 3.8 сая хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 151 мянган хүн шинээр халдвар авч, 5000 хүн эндсэн байна. АНУ-д 34 мянга, Энэтхэгт 15 мянгаар халдвар нэмэгдсэн байна. ОХУ өвчлөлөөрөө дөрөвдүгээрт орж байна. Тувад 3575, Буриадад 2634, Читад 2667 хүн тус тус халдвар авчээ.
Манай улсын хувьд өнөөдөр 6 хүн тусгаарлалтаас гарлаа. Одоогийн байдлаар тусгаарлалтын байранд 2136 хүн ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Гадаадаас ирсэн 10200 хүнд тандалт судалгаа хийхэд 215 хүнд нь халдвар батлагдаж, 168 хүн эдгэсэн. Эдгэсэн иргэдийн 80 нь сувилалд, 60 нь гэртээ, 28 нь ажиглалтаас гарсан. Хүйсийн хувьд халдвар авсан иргэдийн 65 хувь нь эрэгтэй бол 6-80 насны хүмүүс өвчлөлд өртсөн. Дунджаар 30 хоног эмчлүүлж байна.
Г.Маргад