УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалтын үеэр санал өгсөн байдлаа баталгаажуулж зураг авсан, түүнийгээ цахим сүлжээнд байршуулсан хэд хэдэн зөрчил илэрсэн байна.
Хэрвээ иргэд ийм зөрчил гаргавл Зөрчлийн тухай хуулийн Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил 17.1 дүгээр зүйлд саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.
Тиймээс иргэдийг хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.