УОК-ын шийдвэрийн дагуу гадаад дахь иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. Энэ сард нийт зургаан удаагийн нислэгээр иргэдээ татан авах бөгөөд АНУ-ын Сиатлл хотыг зорьсон тусгай үүргийн онгоц Улаанбаатарт 10.49 цагт газардах юм. Тус онгоцоор нийт 254 иргэнээс гадна үлэг гүрвэлийн үнэт олдворыг эх орондоо авчирч байна.
Уг онгоцоор
- Өндөр настан – 72
- Жирэмсэн – 3
- Бага насны хүүхэдтэй гэр бүл – 44
- Өвчтэй – 16
- Оюутан – 65
- Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 54 тус тус багтжээ.
Ташрамд дурдахад, гадаадаас эх орондоо ирж тусгаарлагдсан, ажиглалтад байгаа иргэд энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд санал өгөх боломжгүй юм.
Г.Маргад