УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход нэгхэн өдөр үлдлээ. Энэ удаагийн сонгуульд нийт 15 нам, дөрвөн эвсэл оролцох бөгөөд нийт 606 нэр дэвшигч нэр дэвшиж буйгаас түүхэндээ хамгийн олон буюу 121 нь бие даагч юм. Эдгээр нэр дэвшигчид томсгосон 29 тойрогт өрсөлдөж, ард түмний итгэл хүлээж чадсан нь парламентад сонгогдох учиртай.
Тодруулбал, дээрх 606 нэр дэвшигчээс 340 нэр дэвшигч нь 21 аймгийн 20 тойрогт 49 мандатын төлөө, харин үлдсэн 266 нь нийслэлийн есөн тойрогт 27 мандатын төлөө өрсөлдөж байна. Үүнээс нийслэлийн хувьд Сүхбаатар дүүрэгт 38, Хан-Уул дүүрэгт 31 нэр дэвшигч тус бүр гурван мандатын төлөө нэр дэвшиж өрсөлдөж байна.
Харин Сүхбаатар, Говь-Алтай аймагт хоёр мандатын төлөө тус бүр 10 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Нэр дэвшигчдээс удаа дараа нэр дэвшсэн ч нэг ч удаа парламентад суудал авч чадаагүй цөөнгүй эрхэм бий. Эдгээрээс цухас дурдвал, АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нар юм.
Харин 121 бие даагчийн 78 нь орон нутагт, харин үлдсэн 43 нь нийслэлд өрсөлдөж байгаагаас 20 нь Баянзүрх дүүргийн 22, 23 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байна. Эдгээр бие даагчаас гадна нам, эвслийн нийт 44 бие даагч тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ утгаараа нэлээд хатуухан тойрог гэж хэлж болно.
Харин Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай аймагт тус бүр нэг бие даагч өрсөлдөж буй бол Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий аймагт бие дааж өрсөлдөх хүн олдсонгүй.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн 24.92 хувь нь эмэгтэй нэр дэвшигч бөгөөд энэ өмнөх удаагийн сонгуулиас нэг хувиар буурсан үзүүлэлт юм байна. Гэхдээ жижиг намууд буюу Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Гэр хорооллын хөгжил намаас нэр дэвшигчдийн олонх нь эмэгтэй нэр дэвшигчид байна.
Үүнээс гадна нэгэн сонирхолтой статистик сонордуулахад нийт нэр дэвшигчдийн 80 хувь нь буюу 500 орчим нь Хан-Уул дүүрэгт амьдардаг, оршин суугчид юм байна.
Сэтгэгдэл (2)