Авлигатай тэмцэх газраас энэ сарын 15-наас 19-ний өдрүүдэд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт 15 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 50 мэдүүлгийг хянан шалгасан байна. Хянан шийдвэрлэсэн 12 мэдүүлгээс зөрчилтэй нэг, зөрчилгүй хоёр, зөрчилд тооцохгүй анхааруулсан долоо, мөрдөн шалгах ажиллагаанд шилжүүлсэн хоёр байгаа аж.
Одоогоор ажиллагаанд 38 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна гэдгийг АТГ-аас мэдээллээ.