Энэ сарын 21-ний буюу өчигдөр 17.00 цагийн үед орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас УБТЗ-ын гол төмөр замын Агуйт, Наран-Элгэн, Оорцог-Энгэр зөрлөгүүдийн хооронд, нийт 53 км хэсгийн найман цэгт үерийн ус төмөр замыг давж, хиймэл төхөөрөмж болон гүүр хоолойг эвдэрсэн билээ. Одоогоор төмөр замыг сэргээн босгож ажилд 500 гаруй төмөр замчин оролцож байгаа бөгөөд өнөө шөнөдөө ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөсөн байна.
Энэ талаар УБТЗ ХНН-ээс тодруулахад "Үер буух үед төмөр замаар ачааны 2657 дугаар галт тэрэг 565 дахь км-т явж байсан аж. Уг галт тэрэгний машинист тухайн нөхцөл байдлыг соргогоор үнэлж, яаралтай зогсож холбогдох хүмүүстэй холбоо барьж ажилласан байна. Төмөр зам эвдэрсний улмаас урд чиглэлийн төмөр замын хөдөлгөөн бүрэн зогссон аж. Хэрвээ өнөө оройдоо төмөр замаа засаж дуусвал маргаашнаас хөдөлгөөн хэвийн үргэлжилн.
Жил төсөв, санхүүжилтийнхээ байдлаас хамаарч 50 орчим км төмөр зам шинэчилдэг. Энэ хүрээнд үерийн ус зайлуулах суваг, даланг шинээр хийждэг. Энэ жилийн хувьд ч хэд хэдэн байршилд үерийн ус зайлуулах суваг шинээр хийхээр төлөвлөсөн" гэдэг тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (1)