Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 2274 иргэн байна. Үүнээс 1-5 насны 115, жирэмсэн 49 хүн байна. Бид тархиндаа цус харвасан 76 настай иргэнээ Бээжингээс авчирсан. Одоо Цэргийн эмнэлэгт бий. Тус эмнэлэгт байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна.
Бээжин хотод манай нэг иргэний биеийн байдал нь муу байна. Иргэнээ татан авахаар ярьж байгаа. Хятадын талаас зөвшөөрөл өгвөл бидний зүгээс хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангасан.
Тусгаарлах 29 байранд 36 эмч, дадлагажигч 58 эмч, 74 эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Түргэн тусламж үйлчилгээ хоногт 1966 иргэн авсан. Эрчимт эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.
Мөн Эх хүүхдийн төвийн барилгын ашиглалтад авахад бүрэн бэлэн болгосон. Эмч мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах ажил үргэлжилж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)