УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр маргааш болно. Үүнтэй холбогдуулан сонгогч санал авах байрнаас саналын хуудас авч гарах, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулахыг хориглоно.
Мөн саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу арван мянган нэгж буюу 10 сая төгрөгөөр торгохыг анхааруулж байна.
“Таны сонголт-Таны ирээдүй”