Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи согтууруулах ундааны төрлөөр үйлчлэхгүй байх Засаг даргын шидвэр гарсан. Харин энэ сарын 26-аас эхлэн 22.00 цаг хүртэл ажиллаж байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 00.00 цаг болгожээ.
Энэ талаар ЦЕГ “Нийслэлийн Засаг даргын А840 захирамжаар архи согтууруулах ундааны төрлөөр үйлчлэхгүй байх шийдвэр гарсан. Энэ хүрээнд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана. Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дуудлага энэ сарын 15-ны байдлаар 70 мянга болсон. Өмнөх оны мөн үеэс 15 орчим хувиар буурсан ч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд захирамжийн хүрээнд ажиллах шаардлагатай байна.
Мөн гар дээр согтууруулах ундаа худалдах, хууль тогтоомжийг зөрчих асуудал гаргахгүй байх талаар анхаараасай гэж хүсэж байна. Цагдаагийн байгуудллага энэ сарын 30-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж байна. Энэ үеэр тодорхой зөрчил гаргахгүй, хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг хүсмээр байна” гэлээ.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “УИХ-ын ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан сонгуулийн хэсгийн хороодод мэдэгдэл хүргэсэн. Энэ үеэр сонгуулийн хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүс хэрхэн ажиллах, сонгогч нарыг оруулахдаа юуг анхаарах талаар зөвлөмж 451 байранд хүргүүлж ажилласан. Сонгуулийн санал авах өдөр сонгуулийн байруудад хяналт тавихаас гадна Засаг даргын захирамжийн хүрээнд хяналт тавьж ажиллана.
Өнөөдөр Засаг даргын захирамжийн хүрээнд номын сан, музейг нээсэн. Энд мөн хяналт тавьж ажиллана. Сонгуулийн гурван өдөр архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй шийдвэртэй холбогдуулан цагдаагийн байгууллагад хяналт тавьж ажиллана. Иргэдэд хандаж хэлэхэд хүндрэл үүсэхгүй байхыг хүсье. Хэрэв зөрчил гаргавал үйл ажиллагааг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэдгийг анхааруулсан юм.
А.Сүх
Сэтгэгдэл (3)