Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл БНХАУ-д Бээжингийн Фөнтай дүүрэгт байрладаг “Шиньфади” хүнсний захын ойр орчмын гурван хүнсний захад халдвар илэрсэн талаар мэдээллээ. Тэрбээр халдвар вандан, мах зэргээс гадна хүнсний ногооноос илэрчээ. Хятад эрдэмтдийн зүгээс коронавирус чийглэг, харанхуй, агаар муутай орчинд үрждэг болохыг анхааруулж байна.
Харин ОХУ-д 7728 хүн өвчилж, 109 хүн нас барсан байна. Шинэ өвчлөлийн тоогоор дөрөвдүгээрт орж байна. Манай улстай хил залгаа Эрхүү, Тува, Буриад, Читид 44-147 шинэ тохиолдлоор нэмэгдсэн. Ялангуяа Эрхүү мужид 40 хүн эндэж, 100 гаруй хүн өвчилжээ.
Манай улсын хувьд хоёр хүн ажиглалтад орж, зургаан хүн гарсан. Одоо тусгаарлах байранд 2183 хүн байгаагаас 1-5 насны 115 хүүхэд, 46 жирэмсэн эмэгтэй, 277 архаг хууч өвчтэй хүн байна” гэлээ.
А.Сүх