Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нийт хоёр лабораторид 314 шинжилгээ хийснээс хоёр хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн, 66 настай жолооч болон Франкфурт чиглэлийн нислэгээр ирсэн 80 настай эмэгтэйгээ халдвар илэрсэн.
Дахин долоон хүн эдгэрч дараагийн хяналтад шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 206. Үүнээс 137 хүнийг эдгээлээ. Сөүлийн онгоцоор 265 хүн ирсэн. Эдгээрээс таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан" гэлээ.