Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 19-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 62 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.
Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 автотээврийн жолоочийн сорьцод шинжилгээ хийлээ. Бүгд сөрөг гарсан.
Мөн өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэдний зургаа нь оюутан. Зургаан оюутны дөрөв нь цэргийн сургуулийнх, хоёр нь энгийн сургуулийн оюутан байна.
Ингээд нийт батлагдсан тохиолдлд 204, үүнээс эдгэрсэн 139, эмчлэгдэж байгаа 65 хүн байна. Өнөөдөр гурван онгоц хүлээж авна. Бэлтгэл ажлыг бүрэн хангасан" гэлээ.
Сэтгэгдэл (1)