Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ-ийн болон дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 339 шинжилгээ хийлээ. Үүнээс 336-д нь халдвар илрээгүй. Гурван хүнээс шинжилгээнээс халдвар илэрлээ.
Тодруулбал, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн гурван жолоочоос халдвар илэрсэн. Үүнд, ОХУ-ын 59 настай иргэн, нэг нь 37 настай Беларусь улсын иргэн, нөгөөх нь 32 настай Монгол иргэн байна.
Мөн энэ сарын 18-нд тусгай үүүргийн нислэгээр ирсэн бүх хүмүүсийн сорьцыг хийсэн. Эхний хяналтын шинжилгээгээр бүгдэд нь халдвар илрээгүй. Нэг хүнийг сэжигтэй гэж ХӨСҮТ-д авчирсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн тандалтын зорилгоор 13, Дархан-Уул аймгаас ирүүлсэн 11 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагсан 13 хүний давтан шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Өнөөдөр таван хүн эмнэлгээс гарч нийт 132 хүн эдгэрлээ. Одоо 72 хүн эмчилгээнд байна. Үүнээс 67 нь хөнгөн, хүндэвтэр таван хүн байна" гэлээ.
А.Сүх