Шинэ төрлийн коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ-д өчигдрийн байдлаар 22.8 мянган шинэ тохиолдол нэмэгдэж, 754 нас баралт бүртгэгдлээ. Нийт 116 мянган хүн эндэж, 2.1 сая хүн халдварлаад байна.
Мөн Бразилд 22.7 мянган шин тохиолдол, 1238 нас баралт бүртгэгдэж нийт халдварын тоо 978 мянга боллоо. Мөн хугацаанд 19 мянган хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Номхон далайн баруун бүсийн орон Япон улсад шинээр 46 тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгдсэн. Эдгээрийн 43 нь дотоодын халдвар байна. Харин БНСУ-д 49 тохиолдол илэрсний 32 нь дотоодын халдвар байна. Үүнээс 26 нь Сөүл орчмын бүс нутгийн сүмүүдэд бүртгэгдсэн.
Иймээс хүн олноор цугларсан үед задгай агаартай орчин байсан ч халдвар авах эрсдэл бий тул амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Хоол хамт идэхдээ зайтай суух, аль болох бага ярих, хоолоо хувааж идэхгүй байхыг анхааруулж байна.
Мөн БНХАУ-д 32 шинэ тохиолдолдол илэрснээс 28 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварын 25 нь Бээжин хотод, хоёр нь Хэбэй мужид бүртгэгдсэн. Түүнчлэн шинж тэмдэггүй таван тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар мэдээллээ" гэв.
А.Сүх