зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхэд нас, гэгээн үеэ хөтлөн харгислал руу алхаж буй бидний ирээдүй

2020-6-19
0
ЖИРГЭХ

Нэгэн өдөр бяцхан ангаахай ээжийн үгнээс зөрөн байж үүрнээсээ гарч оджээ. Тэрбээр хорвоотой танилцаж, түүний гайхамшгийн тольдон гангинасан хоолойгоор исгэрэн ихэд л тааламжтай байтал зургаан хэрээ хүрч ирж гэнэ. Бяцхан ангаахай мэдээж хэрээнд дургүй. Харин хэрээ хорвоог дэндүү гэгээн тунгалгаар харж, бахдан исгэрэн буй ангаахайн аз жаргалд атаархжээ. Бяцхан ангаахай тэднээс гэрэвшин байтал хэрээнүүд тойрон эргэлдэж байснаа ангаахайн биеийн энд тэндээс зулгаан угзчин татна. Ангаахайн бие маш их өвдөж, шархдав. Энэ мөчид өнөөх хэрээнүүд нисэн алга болжээ.

Ангаахайд ээжийнх нь хэлсэн үг харван орж ирэв. Мөн үгнээс нь зөрүүдлэн байж ганцаараа гарч одсон нь түүнд гаслантай мэт санагдана. Дахиж хэзээ ч ээжийн үгнээс зөрөхгүй, хорвоотой танилцах гоё, сайхан байсан ч хэтэрхий айдас түгшүүртэй газар  юм гэсэн бодол сэтгэлд нь хургажээ. Тэр дахиж үүрнээсээ гарах нь бүү хэл, цухуйя ч гэж бодсонгүй.

Хүүхэд нас. Мөрөөдлөөрөө жигүүр хийн хорвоогийн бүхий л зүйлстэй анхлан танилцаж буй хамгийн гэгээн үе. Яг л үүн шиг. Энэ насанд хүүхэд бүр өдөржин, шөнөжин ханатлаа тоглож, зугаацах юмсан гэсэн чин хүсэл тээдэг нь үнэн.

Яг л энэ л насанд нь сүүдэр хургах учиргүй. Тэдний чин хүсэл, зориг мохох учиргүй ч сүүлийн жилүүдэд бид боловсрол талдаа хэт анхаарч харин хүн байхын утга учрыг гээгдүүлж буй мэт.

Ерөөс хүнлэг чанараа гээж орхиж.

Нулимсандаа халтардаж, хоёр алгаа дэвсэн харгис эцгийнхээ, халамжгүй эхийнхээ гарын шүүс болохгүйн тулд арга буюу гуйлга гуйж, уйлан дуулан суугаа хүүхдүүдийн хажуугаар өр өвдөх нь битгий хэл, жишим ч үгүй бид зөрдөг. Бид ийм л болсон. Хүүхдээ эрхлүүлээд зөрдөг. Муухай хараад зөрдөг. Яг л ийм байдлаар бид хүнлэг чанараа өдөр өдрөөр гээсээр байна.

Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн харилцаа чухал гэж ярьдаг ч хүүхдийнхээ дэргэд хэрүүл маргаангүй, элдэв хараал хэлэхгүй ярилцаж үзсэн бил үү гээд бодоод үзээрэй. Хүүхэд бол ээж аавын толь, тусгал. Хүчирхийлэлд өртөж байсан эсвэл хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхэд хүчирхийлэгч болдог гэдгийг сэтгэл зүйчид ч нотолдог. 

Саяхан гэхэд цахим бүлжээгээр 14 настай охиныг тоглоомын талбай дээр мөн ижил насны зургаан хөвгүүн нүүр нүдгүй, хайрлалгүй дэвсэлж буй элэг эмтрэм, халагламаар бичлэг цацагдав.

Бид юун дээр алдчихав аа. Эмэгтэй хүнийг хүндэлдэг, эмзэг юм гэж хайрладаг хүнлэг ёсоо хаана гээчихэв.

Түүнийгээ бид хаймаар байна. Олж аваад нандигнамаар байна. Үеийн охиноо харгисаар зодож буй хөвгүүдийг буруутгахаас эхлээд бид өөрсдөөсөө, нийгмээсээ бурууг хайцгаая. 

Хохирогч охины аавтай бид цахимаар холбогдсон юм. Тэрбээр эл хэргийн талаарх анх цахим орчинд мэдээлсэн бөгөөд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүсч байгаа ч шалгана гэдэгт итгэлгүй байна хэмээсэн байдаг. Учир нь 14 настай хүүхэд гэдэг утгаар нь хуулийн хариуцлага хүлээх байх талтай гэж байв. Хуулиар ийм байж болно. Гэхдээ тэдний асран хамгаалагч буй эцэг, эх нь хариуцлага хүлээх ёстой. Халамжгүй ээж, хайхрамжгүй аавуудаас болж хэдэн хүүхэд замаа алдаж, бусдыг хохироох ёстой гэж. 

Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан бөгөөд Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй аж.

Хэргийн талаар хохирогч охины ааваас утсаар дараах зүйлийг тодрууллаа.

-Та охиноо зодуулсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Гэртээ орж ирэхэд нь ээж нь мэдсэн байна лээ. Ингээд камерын бичлэг шалгаж, надад явуулсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагад хандсан, шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна.

-Охины биеийн байдал хэр байна вэ?

-Санасныг бодвол дажгүй байгаа.

-Хүүхдүүд нэгнийгээ таньдаг байсан юм болов уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна.

-Зодсон шалтгаан нь юу юм бол?

-Хэрэг мөрдөн шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй гэсэн.

Ингэж бодохоор элдэв асуудал гаргасан хүүхдэд бурууг өгөхөөс урьтаад эцэг эхийг албадан засдаг баймаар. Аав нь ээжийг нь өдөр бүр зодож танхайрдаг бол яах вэ. Хүүхэд юу харж өснө түүнийгээ л үйлдэж, зөв юм байна гэж ухамсарлана шүү дээ.

Япон улс хүүхдүүдээ бага наснаас нь эхлээд япон иргэн гэж хэн байх ёстой талаар зааж, соёл уламжлалаа өвлүүлдэг гэсэн.

Бага ангиас нь зөвхөн бичиг үсэг, тоогоор булах биш урьтаад соёл, уламжлалыг нь сэтгэхүйнд нь заадаг юм билээ. Манай улс ч цагаан толгой үсгээ заахаас урьтаж эсвэл хичээлийн дийлэнх цагийг монгол хүн гэж хэн бэ, ямар ёс жудагтай, эмэгтэй хүн, эрэгтэй хүний ялгаа зэргийг сайтар ухуулан таниулж, монгол иргэнээ төлөвшүүлэн бэлтгэх шаардлагатай байна.

Бид хар амиа хичээх болж, улам бүр л түүх, ахуй соёлоосоо холдсоор байна. Харгис, догшин монгол болж хувирч байна. Тиймдээ ч бидний үр хүүхдүүд, ирээдүй хойч үе харгислалд эзлэгдэж байгааг дээрх явдал батлах мэт. Хүүхэд насны гэгээн тунгалаг үед харуусал, сүүдэр бүү унаасай. Тэднийг минь тойроод гараасай.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    3 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    15 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    16 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    17 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 39 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 1 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 5 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 49 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 36 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 11 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 15 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 22 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 27 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 30 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 56 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 43 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК