Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт “Сонгох эрх ба залуусын оролцоо” сэдвээр болж байна.
Уулзалтад хуульч Д.Сүнжид, “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүүн Т.Амарзаяа, ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Билгүүн нар оролцож байна.
УИХ-ын гишүүн хэн байх ёстой юм бэ?
Д.Сүнжид “Хууль тогтоох үндсэн үүрэгтэй. Үндсэн бодлого тодорхойлно гэсэн үг. Хоёрдугаарт, хуулийн бодлогын хэрэгжилтийг хянах юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн тойргийн мөнгө гэж авах боломжгүй болно. Энэ хүрээнд салбар хүрээн дэх хуулийг батлах, хяналт тавих чиг үүрэгтэй болж байгаа юм.
Их Хурлын гишүүн тухайн тойргийн хэсгийн талбайг тохижуулах зэрэг үүрэггүй. Түүнд мөнгө байхгүй. Төсвийн мөнгийг дураараа зарцуулах эрхгүй. Их хурлын гишүүний чиг үүргийн мэдүүлж өгөх нь зөв”.
Т.Амарзаяа “Гишүүдийн тайлантай танилцахад шатрын дугуйлан явуулсан ч гэдэг юм уу ийм зүйлийг тайлагнасан байсан. Уг нь ямар хууль санаачилж батлуулсан юм. хэдэн удаа чуулгандаа сууж үг хэлсэн юм. Энийг тайлагнах ёстой шүү дээ”
Ч.Билгүүн “Бодлого тодорхойлох ёстой болохоос биш хэн нэгнийг шагнадаг зэргээр нь хэмжиж болохгүй. УИХ-ын гишүүний “пи-ар”-д нь автаад сонголтоо хийхийг үгүйсгэхгүй. Гэр бүлийн ятгалгаар ч гэх юм уу санал өгөх тохиолдол гардаг. Тиймээс залуусын болон сонгогчийн боловсролыг дээшлүүлэх нь чухал гэдэг нь харагдаж байгаа юм.
А.Сүх